“Google Translate” үйлчилгээ хүний үргэлжилсэн яриа, илтгэлийг шууд текст болгон хувиргахаас гадна өөр хэл рүү орчуулдаг болох аж. Өмнө нь хүний харилцан яриаг орчуулах боломжтой гэж мэдэгдэж байсан бол энэ удаад урт илтгэл гэх мэт үргэлжилсэн яриаг орчуулах технологийг боловсруулж буй юм байна.
"Transcribe mode"-ийг ашиглан хүмүүс гадаад хэл дээр тавигдсан илтгэл, лекцийг тэмдэглэж, орчуулгыг нь сонсох боломжтой. Эсвэл гадаад хэл дээр кино үзэхдээ хадмал орчуулга хэрэглэлгүй шууд өөрийн хэл рүүгээ хөрвүүлж сонсох юм. Энэхүү боломжийг ашиглахын тулд танд заавал интернет холболт шаардлагатай. Түүнчлэн урьдчилж бичлэг хийсэн аудио файлыг хөрвүүлэх боломжгүй, зөвхөн гар утасны микрофоноос шууд ярьж буй дуу хоолойг хөрвүүлэх боломжтой юм байна.
Одоогоор англи, испани, герман, франц хэлүүд дээр туршиж байгаа ба зөвхөн андройд гар утсан дээр ашиглагдах ажээ. Гэвч энэ үйлчилгээ яг хэзээ албан ёсоор үйлчилгээнд нэвтрэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: THE VERGE
Холбоотой мэдээ