Ихийг бүтээх шинэ гар эзэндээ очлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Ихийг бүтээх шинэ гар эзэндээ очлоо

“Систем инженерчлэл монгол”-ийн залуусын санаачлан хэрэгжүүлж байгаа Skywalker буюу  “Бионик гар” нийгмийн төслийн 5 дахь оролцогч 8 настай Г.Адъяа охин шинэхэн гараа хүлээн авлаа.

Тус гарыг Мэдээлэл Харилцаа Холбооны салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, уг салбартаа олон нийтэд нээлттэй анхны технологийн компани болсон “Айтүүлс” ХК-ийн хамт олон бэлэг болгон үнэ төлбөргүй өгөхөд дэмжлэг үзүүлжээ.

Skywalker төсөл нь хөдөлгөөний бэрхшээлтэй, хөдөлгөөн хязгаарлагдмал хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжин, бие даах чадварыг сайжруулж, нийгэм соёлын амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь туслах зорилттой нийгмийн төсөл билээ. Төслийн эхний шат нь механик шийдлээр хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдэд тулгарсан асуудлыг шийдэж өгөх бөгөөд одоогийн гар нь Team Unlimbited гэх Америк сайн дурын төслийн олон нийтэд нээлттэй гарны загвараас сэдэвлэн бүтээсэн юм.

Гарны хувьд 3D принтер ашиглан PLA гэх пластик материалаар 3D хэвлэх технологи ашиглан хийгддэг бөгөөд бусад хиймэл гарнуудтай харилцуулахад өртөг бага, үйлдвэрлэх хугацаа богино, хүүхдийн төсөөлөлд тааруулан хүссэн өнгө хэлбэрээр бүтээх боломжтойгоороо онцлог юм. PLA материалын хувьд эрдэнэ шишийн цардуулаас гарган авч, үйлдвэрлэгддэг учир ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд түүнийг хэрэглэж буй хүүхдүүдэд гаж нөлөө, харшил өгөхгүй зэрэг давуу талуудтай.

Монгол улсын нөхцөл байдал болоод үнэ, хугацааны хувьд олон хүүхэд багачуудад туслахад нэн тохиромжтой юм

Өнөөдрийн байдлаар 5 хүүхдэд амжилттайгаар “Бионик гар”-ыг бэлэглэсэн ба тус гаруудыг хүүхдүүдийн хүсэлтээр Ironman, Spiderman гэх баатруудын өнгө төрхийг шингээн, дурайлган хийсэн байна. Төслийн дараа дараагийн шатуудад илүү нарийн техник технологи ашиглаж улам боловсронгуй болгох зорилттой ажиллаж байгаа бөгөөд төслийн багаас хөгжүүлэлтийн үлдсэн шатуудад оролцсон хүүхдүүдэд мөн адил “бионик гар”-ыг бэлэглэхээр төлөвлөжээ.

Технологийн дэвшлийг шингээж, гарыг орлож чадах энэхүү “бионик гар” ихийг бүтээх, ирээдүй болсон олон бяцхан зүрхүүдэд хүрч, итгэл, урам зориг өгөх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж