Архангайн иргэн коронавирусийн халдвар аваагүй болох нь батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Архангайн иргэн коронавирусийн халдвар аваагүй болох нь батлагдлаа

Архангайн иргэн коронавирусийн халдвар аваагүй болох нь батлагдлаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат, 46 настай иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй мэдээлэл цацагдсан. Тухайн иргэн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 3-ны хооронд Хонконг руу явж ирснээс хойш 20 гаруй хоногийн дараа халуурч, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт ханджээ. Архангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу түүнийг үзэж, тусгаарлан хэвтүүлэн эмчилж, шинжилгээ авч, ХӨСҮТ рүү илгээж ажилласан байна.

Шинжилгээний хариу 72 цагийн дараа буюу өнөөдөр (2020.01.29) албан ёсоор гарчээ. Тодруулбал, Архангай аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй хүний шинжилгээний хариу албан ёсоор “A хүрээний Н3N2 вирүсээр үүсгэгдсэн энгийн томуу" гэж гарсан байна.

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, тухайн иргэний уушгины хатгаа өвчин хүндэрсэн байсан бөгөөд эмнэлэгт зохих эмчилгээ хийлгэн, биеийн байдал нь сайжран эдгэрч байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж