Испанийн зохиолч Мигель Делибес нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Испанийн зохиолч Мигель Делибес нас барлаа

Вальядолид хотноо хорт хавдрын улмаас 89 насандаа ХХ зууны Испанийн
уран зохиолын сүүлчийн сонгодог зохиолч Мигель Делибес нас барлаа гэж
El Pais сонин мэдээлэв. "Мариогийн хамт таван цаг" (Cinco horas con
Mario), "Хархууд" (Las ratas), "Улаан ба саарал дэвсгэр дэх эмэгтэй"
(Senora de rojo sobre fondo gris) ба "Буруу номтон" (El hereje) зэрэг
зохиолууд нь түүнийг алдаршуулжээ. Зохиолч испани хэлтнүүдийн уран
зохиолын бүхий л алдартай шагналуудыг авч байлаа. Түүнийг хэд хэдэн
удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж