БНСУ-ын Сөүл хотноо эмчлүүлж буй Б.Чинбат, Ц.Сарнай нарт зориулсан "Niciton & Friends" тоглолт хойшлогдсон ч хандивын аян үргэлжилж байна. Хөгжмийн зохиолч Л.Чинбатын төлөө урлагийнхан нэгдэж, ирэх сарын 1, 2-нд “Niciton &Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт” тоглолт зохион байгуулахаар товлосон нь хойшлогдож, гуравдугаар сарын 14-ний өдөр 17:00 цагаас "Улаанбаатар палас"-ын концертын Их танхимд болохоор товлогджээ.
Тоглолт хойшлогдсон нь коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хөл хорио тогтоогоод байгаа юм. "Никитон" хамтлагийнхны мэдээлснээр, хөгжмийн зохиолч Б.Чинбат, түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ