“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 22-ноос 27-нд ОХУ-ын Красноярск хотод болж өндөрлөлөө. 31 дэх удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсаас 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүч үзсэн юм.
Тус тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн -76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубын харьяат, МУГТ О.Бурмаа мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр ийн Красноярскийн дэвжээнээс дөрөв дэх мөнгөн медалиа хүртэж байна.
Өмнө нь 2008, 2012, 2013 онуудад “Алтан Гранпри” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэмцээний шигшээ барилдаанд О.Бурмаа тус тэмцээний 2018 оны аварга БНХАУ-ын Ван Хуантай учраа таарч, 5:2-оор илүүрхэж эхэлсэн ч төгсгөлийг муу хийж, дараалан тав алдан, 5:7 гэсэн харьцаатайгаар харамсалтай ялагдал хүлээсэн билээ.
Холбоотой мэдээ