Татварын ерөнхий газар /ТЕГ/-аас нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын талаар өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ.
2019 ОНД УЛСЫН ТӨСӨВТ 4.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛСЭН
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “ТЕГ Сангийн сайдын баталсан журмын хүрээнд НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгох журам зэргийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ татвар төлөгчийн худалдан авсан баримт, НӨАТ-ийн татварын хуульд заасан шаардлага хангасан эсэхийг баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож хяналт тавьж ажилладаг. Мөн дээрх баталсан үзүүлэлтээр эрсдэл тооцож ажиллахад шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалттай юм.
2019 онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн. Энэхүү орлогын 1 их наяд 88 тэрбум төгрөг нь НӨАТ. Энэ нь нийт төвлөрүүлсэн орлогын 24 хувийг эзэлж байна гэсэн үг.
2016 онд 558.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлсэн. 2019 онд энэ төвлөрүүлсэн хэмжээ 1 их наяд 88.3 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 2019 оныг 2018 онтой харьцуулахад 189.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2016 онтой харьцуулахад 94.3 хувиар нэмэгдсэн. 2016-2019 онд татварын алба улсын төсөвт 3.3 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. Жилээс жилд татвар төлөгчдөд очих татварын хэмжээ нэмэгдэж байгаа.
НЭГ ӨДӨРТ 16 БАРИМТ БУЮУ 73 САЯ ТӨГРӨГИЙН БАРИМТ БҮРТГҮҮЛСЭН ХҮН Ч БИЙ
ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан байна. 911 мянган иргэнээс 359.171 иргэний 14.9 тэрбум төгрөг нь шалгуур үзүүлэлт хангаж байгаа эсэхэд эрсдэл тооцож ажилласан байгаа.
996 иргэний 2.1 тэрбум төгрөг одоогийн байдлаар хянагдаж байгаа төлөвт байна. Буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөг бол үндсэндээ ихэнх нь татвар төлөгч иргэддээ буцаан олгогдоно.
Харих дээрх 996 иргэний хувьд хянагдаж байгаа учраас нөхцөл шалгуурыг тооцоод, шалгуур хэрэв хангагдвал буцаан олгох төлөвт шилжинэ. Хэрэв хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олголт цуцлагдах юм.
Тухайлбал, эрсдэл тооцох явцад үүрэн телефоны оператор компаниудаас нэг иргэн нэг өдөрт 8392 баримт буюу 340 гаруй сая төгрөгийн буцаан олголтын баримтыг системд бүртгүүлсэн. Мөн шатахуун импортлогч компаниас нэг иргэн нэг өдөрт 16 баримт буюу 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн хүн ч бий.
Иймэрхүү байдлаар хууль зөрчиж буцаан олголт ихээр авах гэсэн оролдлогууд байгаа учраас бид хуульд заасан хэмжээний хүрээнд буцаан олголт дээр зайлшгүй хяналт шалгалт эрсдэл тооцон ажиллаж байна. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн худалдан авалт хийх боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад, зарим хүний аккаунтыг шалгаж байгаа төлвөөс буцаан олгох төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л шалгаж байна" гэлээ.
Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх юм байна.
Э.БУРАМ
зочин 2020-01-29 66.181.161.7
НААД СУГАЛАА ГЭДЭГ МАРГААНЫ СЭДВЭЭ БОЛЬ. ҮҮНИЙ ОРОНД БУЦААН ОЛГОТЫН ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ТАТВАР ТӨЛӨЛТ НЭМЭГДЭНЭ, ИРГЭД БАРИМТАА Ч НЭХЭЖ АВНА. ЕР НЬ МАН-ЫХАН АН-ЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН ЭНЭ ТАТВАРЫН СИСТЕМИЙГ БЭЛЭНЧЛЭН ИХ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЯАВАЛ УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР ТОЛГОЙГОО АЖЛУУЛ. ИРГЭД ОДОО БУЦААН ОЛГОЛТЫН ҮР АШГИЙГ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН, ТЭР СУГАЛАА ГЭДЭГ ХООСОН СОХОР ЗҮЙЛД ИТГЭХЭЭС ИЛҮҮ БУЦААН ОЛГОЛТЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДВЭЛ ИЛҮҮ ҮР ДҮН ГАРНА
зочин 2020-01-29 66.181.161.7
Аж ахуйн нэгж илгээгүй, үнийн дүн зөрүүтэй гэх баримтыг дахин оруулаад ч ямарч нэмэр байхгүй байна. ТЕГ үүн дээрээ хяналт шалгалтаа хийж ажил үүргээ гүйцэтгэхгүй атлаа иргэдэд хүндрэл учруулж тайлбар өгч байгаатай санал нийлэхгүй байна. Тухайн аж ахуйн нэгжийн илгээхгүй байгаа асуудлыг өөрсдөө хянаж арга хэмжээ авах ёстой. Худалдан авагч иргэн үүнд яаж хяналт тогтоож чадах вэ. ААН илгээгүй баримтын төлөө иргэд явж чадахгүй хохироод л үлддэг
зочин 2020-01-29 202.21.117.98
Баримт хаяагдаж байхаар аваад бүргүүлээл биздээ . Төрөөс гарч байгаа биш хэн чбүртгүүлсэн өгөх л мөнгө шүү дээ.ТЕГ -д ажиллаж ажлын байраа ашиглаж азтан болж байгаа хүмүүсээ яах гэж байна.
Монгол хүү 2020-01-29 103.206.194.6
ЕР НЬ БОЛ ШУДАРГА АСУУДАЛ БАЙНА. ТА БҮГДЭД АМЖИЛТ ЕРӨӨЕ. ҮНЭ ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ БАРААГ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ ҮЕД ЗАХЫН ТОМ ГАРЫН НАЙМААЧИД ЕРӨӨС БАРИМТ ӨГӨХГҮЙ ЭНЭ ҮНЭ ЦЭНЭ НЬ БАРАГ Л ЖИЛИЙН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ҮНЭТЭЙ ДҮЙХ НЬ ИХЭНХДЭЭ БАЙГАА БАЙХ ШҮҮ… ЗАРИМ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧ НЬ ХУУЛИА ДАГААД ТАТВАРАА ТӨЛӨӨД БАЙХАД ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ НЬ ХОЖООД БАЙГАА НЬ ХУУЛЬ БАРИМТЛАХГҮЙ БОЛ ИЛҮҮ ИХ ХОЖООТОЙ МЭТ ШУДАРГА БУС АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ Л БАЙМААР БАЙНА.
zochin 2020-01-29 119.40.98.177
Гэр бүлийн нэг нь бүх баримтаа бүртүгглж болно шүү дээ.Томчуудынхаа идэж уусан юмыг тогтоож чадахгүй байж иргэдээ ингээ болохгүй
Sudlaach irgen 2020-01-29 202.9.47.7
Barimtaa avdaggui avsan ch burtguulj chaddaggui irged olon shuudee..olon barimt burtguulsen irgediig shiitgej bolohgui..harin ch uramshuulj baga huviar bucaan olgolt ogoh heregtei..tehgui bol ter orlogo ter chigeetee tatvart burtgegdehgui shuudee..
Uuree 2020-01-29 64.119.25.228
Зун ходоогийн колонкоос 340 гаруй мянгаар бензин авсан чинь 40 мянгын баримт огчихсон бгаам даа. Даанч хол явсан уедээ мэдээд хиснээн уур хурвээ. омхий луйварчид хичнээн олон хуний итгэл дээр ингэж монго олдог бол.
Зочин 2020-01-29 202.9.40.44
Бүх хүндээ тэнцүү тараавал болно цөөхөн хүнд олон зуун сая өгөхгүйгээр
Зочин 2020-01-29 202.9.46.132
Нөтийн баримтаа бүртгүүлсэн л бол буцааж өгнө биз дээ одоо яана гээд байгаагаа тайлбараад өгөөч
Зочин 2020-01-29 211.36.141.206
Төрийн албаныхан гэж Юу ч хийж чадахгүй дампуунууд байнаа хийсэн ажил болгон нь хөгийн
зочин 2020-01-29 43.228.131.105
ард түмнээ чи болон энэ болсон гэж яаж нөат-с нь хасч чадаж байнаа!!! яг л сонгуулийн мөнгөө л босгох арга байна л даа!!! одоо бүр хүний итгэл үнэмшлээр, зүтгэлээр тоглож байна даа муу луйварчид
Зочин 2020-01-29 64.119.16.106
Төрийн албаны нэртэй хэдэн луйварчинг тэжээх гэж нөат төлдөгөө болцгоо МАН намын сонгуулийн мөнгийг ард түмнээс дээрэмдэж байна сонгуульд сонголтоо ман намд бүү өгөөрөө
Эрка 2020-01-29 202.126.88.37
Тэнэг пиздануудаа зүгээр хүмүүсийнхийг өгчихөөч новшнуудаа
Зочин 2020-01-29 93.26.122.49
Зарим дэлгүүр , үйлчилгээний газрууд НӨАТ -ын баримт олгодоггүй шүүдээ , Тэнд түүнийг өөрсөддөө үлдээгээд одоо хэдэн мянгааар бүртгүүлж байгаа юм байна Иймд түүнийг сайн нягталж шалгах хэрэгэтэй шүү.
Зочин 2020-01-29 203.91.115.56
Шатахуун түгээгчид, дэлгүүрийн худалдагчид аль болох иргэнд баримт ѳгѳхгүй ѳнгѳрѳѳгѳѳд тэр баримтаа ѳѳрсдѳѳ хийдэг байхгүй юу.
зочин 2020-01-29 202.9.40.110
одоо хүмүүс сугалаатай сугалаагүй баримтаа уншуулаад сурчихлаа, хэдхэн луйварчдыг тэтгэсэн сугалаа гэдэг луйвараа зогсоо
Зочин 2020-01-29 66.181.161.86
Өдөрт 340 саяын зарлага худалдан авалт хийдэг нөхөр чинь өөрөө НӨАТ 10 хувийг улсад төлөх ёстой юм бишүү татвараас зугтаагч биш биз.Энэ чинь дунджаар сард 5-6 тэрбум.Аягүй бол хууль зүйн яамыг тохижуулсан дүнг,,,,,,,,,,,,,
Зочин 2020-01-29 203.169.49.109
Тиймээ эсрэгээр шагнах л хэрэгтэй. Худалдагч хүн бол худалдан авагчид нь түүнээс НӨАТ аа нэхээгүй бол буруу нь юу байгаа юм.
Зочин 2020-01-29 5.181.233.178
ter garch irsen barimt ny huuliin daguu ny unen yum bol hen ny hendee uguud yaj burtguuleh ny ta nart yamar hamaa baina aa? p!zdakuud hudlaa shaltag toochih yum aa. harin ch demjeed humuunlegiin TBB-uudad ebarimtaa handivlaad ted nar ny burtguulj ene mayagaar tsugluulaad butsaaltaa avch oorsdiigoo sanhuujuuldeg bolomjtoi baih heregtei. baruund bur 1-2% hend ogohoo (buyanii baiguullaguud) oorsdoo shiidej boldog. eniigee baig gehed yadaj avah yostoi yumiig ny iluu dutuu aash gargahgui zugeer og!
Зочин 2020-01-29 5.181.233.178
h***!! A gedeg hun barimtaa B gedeg hund ogson ny buruu geh geed baina. A gedeg hunii butsaan avah mungu ta nart yamar ch padlii baihgui. A ny B dee, C – dee, … hendee ugnu ta nart yamar hamaa baina aa? ingej humuusiin dunduur orj zohitsuulah gesnii hereggui!!!!! odoo baitlaa ovoo emee, ah duu nariinhaa barimtiig burtguulj bas bolohgui geh yum baina l daa! l******d!!!!!!!!
Хүннү 2020-01-29 202.179.27.225
Би НӨТ буцаан олголтоос 160 мянган төгрөг авах ёстой одоо болтол таг. ТЕГ анх юу юу гэж бүлтрээд байлаа. Одоо болхоор хянаж байна гээд удаагаад байдаг нь ямар учиртай юм. Энэ НӨТ- болих хэрэгтэй. МАН ч алигаа алдаж байна. Иргэдээ л шулхаас өөр орлогогүй болж.
GOTOV 2020-01-29 66.181.179.211
ZUV ZUV
зочин 2020-01-29 202.55.188.35
үг дуугүй буцааж өг.
Бат fe 2020-01-29 66.181.161.86
Ер нь нэг хэмжээ хязгаар байх ёстой.зарим газрууд яаж ийж байгаад баримт өгөхгүй байх арга самбаа хэрэглэдэг. сүлжээ байхгүй компютер ажиллахгүй бна гэх мэт шалтаг хэлдэг.ялангуяа орон нутгийн колонк.өрхийн сарын хэрэглээнд тулгуурласан хэмжээ тогтоомоор юм.цаашид борлуулалт хийж буй бүх нэгжийг баримт өгүүлдэг болгох хэрэгтэй
НӨАТ 2020-01-29 103.10.21.56
Төлбрийн баримтуудаа цуглуулж байгаад нэг өдөр уншуулсан тохиолдол зөндөө байгаа ш дээ. Тийм баримтуудыг нэг өдөр олон баримт уншуулсан гээд цуцлах вий дээ. Энэ тал дээр нөхцөл байдалуудыг сайн тунгааж ойлгох хэрэгтэй…
Цццц 2020-01-29 192.82.68.62
Баримтыхаа он сар өдрөөр өөр өөр бүртгэгдэнэ шүү дээ м*алаа
Луйвар бий 2020-01-29 64.119.25.190
Но той. Сугалаанд хожиж байгаа хүмүүст ч но бий
Зочин 2020-01-29 203.91.115.39
Утасны төлбөрөөс минь хөнгөлж өгөхгүй мөртлөө ийм муухай аргаар татвар иддэг байх нь.