ТЕГ: Өдөрт 340 гаруй сая төгрөгийн 8392 баримт бүртгүүлсэн хүн бий

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

ТЕГ: Өдөрт 340 гаруй сая төгрөгийн 8392 баримт бүртгүүлсэн хүн бий

Татварын ерөнхий газар /ТЕГ/-аас нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын талаар өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ.


 

2019 ОНД УЛСЫН ТӨСӨВТ 4.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛСЭН

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “ТЕГ Сангийн сайдын баталсан журмын хүрээнд НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгох  журам зэргийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ  татвар төлөгчийн худалдан авсан баримт, НӨАТ-ийн татварын хуульд заасан шаардлага хангасан эсэхийг баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож хяналт тавьж ажилладаг. Мөн дээрх баталсан үзүүлэлтээр эрсдэл  тооцож ажиллахад шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалттай юм. 

2019 онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн. Энэхүү орлогын 1 их наяд 88 тэрбум төгрөг нь НӨАТ. Энэ нь нийт төвлөрүүлсэн орлогын 24 хувийг эзэлж байна гэсэн үг. 

2016 онд 558.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлсэн. 2019 онд энэ төвлөрүүлсэн хэмжээ 1 их наяд 88.3 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 2019 оныг 2018 онтой харьцуулахад 189.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2016 онтой харьцуулахад 94.3 хувиар нэмэгдсэн. 2016-2019 онд татварын алба улсын төсөвт 3.3 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. Жилээс жилд татвар төлөгчдөд очих татварын хэмжээ нэмэгдэж байгаа. 

НЭГ ӨДӨРТ 16  БАРИМТ БУЮУ 73 САЯ ТӨГРӨГИЙН БАРИМТ БҮРТГҮҮЛСЭН ХҮН Ч БИЙ

ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан байна. 911 мянган иргэнээс 359.171 иргэний 14.9 тэрбум төгрөг нь шалгуур үзүүлэлт хангаж байгаа эсэхэд эрсдэл тооцож ажилласан байгаа. 

996 иргэний 2.1 тэрбум төгрөг одоогийн байдлаар хянагдаж байгаа төлөвт байна. Буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөг бол үндсэндээ ихэнх нь татвар төлөгч иргэддээ буцаан олгогдоно.

Харих дээрх 996 иргэний хувьд хянагдаж байгаа учраас нөхцөл шалгуурыг тооцоод, шалгуур хэрэв хангагдвал буцаан олгох төлөвт шилжинэ. Хэрэв хуульд заасан шаардлага  хангахгүй бол буцаан олголт цуцлагдах юм.

Тухайлбал, эрсдэл тооцох явцад үүрэн телефоны оператор компаниудаас нэг иргэн нэг өдөрт 8392 баримт буюу 340 гаруй сая төгрөгийн буцаан олголтын баримтыг системд бүртгүүлсэн. Мөн шатахуун импортлогч компаниас нэг иргэн нэг өдөрт 16  баримт буюу 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн хүн ч бий.

Иймэрхүү байдлаар хууль зөрчиж буцаан олголт ихээр авах гэсэн оролдлогууд байгаа учраас бид хуульд заасан хэмжээний хүрээнд буцаан олголт дээр зайлшгүй хяналт шалгалт эрсдэл тооцон ажиллаж байна. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн худалдан авалт хийх боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад, зарим хүний аккаунтыг шалгаж байгаа төлвөөс буцаан олгох төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л шалгаж байна" гэлээ.

Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж