Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв | News.MN

Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд аймаг, Нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тодорхой удирдамжийн дагуу шалган туслах, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй болгох  зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тогтоожээ.

Зөвлөмжид хэм хэмжээний актыг хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээд тогтоож байх, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, Сум хөгжүүлэх санд тавих олон нийтийн хяналтыг бий болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхэд эцсийн өмчлөгчийг бүрэн тодорхойлох, эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ татвар болон бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалтыг бий болгох, өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл, гомдлыг бусад руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж эцсийн хариуг өгдөг байх, төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн өмч, хөрөнгө, төсөв, мөнгө, хүн хүчийг улс төрийн үйл ажиллагаа болон сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.

Авлигатай тэмцэх газраас Засгийн газарт хүргүүлсэн Зөвлөмжийг ЭНД ДАРЖ, 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийг ЭНД ДАРЖ уншина уу.

Б.ЖАРГАЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-01-29 202.179.8.4

Дандаа гэмт хэргүүд байхад зөвлөмж өгөөд өнгөрөөдөг балай үйлдлээ болимоор юмаа

Avatar

зочин 2020-01-29 64.119.26.17

ATGazar ajil xiigeed ur dun garch baigaa um uu? Turiin tender nereer mungu ugaax ajil chin urgeljilseer baina shuu dee. Ingej Ajil xiix xereg baina uu? Uursdiinxuu ajild dugnelt xiij ajillabal yaasan um be? Bas ajilchid ni xubi xunii nuutsiig xadgalj chadaj baigaa um u?

Avatar

Зочин 2020-01-29 202.126.88.132

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд аймаг, Нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тодорхой удирдамжийн дагуу шалган туслах, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, зэрэг ажлыг хийж байсан иргэний хяналтын зөвлөлөө шинээр томилогдсон дарга татан буулгасан.шүү дээ. АТГ авлигтай тэмцэхгүй гэдэг нь эндээс тодорхой цаас шидэлцнэ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Гол гогцоо зангилаа асуудлыг нь шийдвэл бусад нь дагаад шийдэгдэнэ. 2020-01-29 103.26.195.47

МУУ НЭРТ ЭЛБЭГДОРЖИЙНХОО САНААЧИЛСАН ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭЛ ДЭЭ.Тэгвэл бүх юм хяналтад орно. АТГ-ын дээрх зөвлөмжийн ихэнх нь Шилэн дансны хуулийг хэрэгжүүлчихвэл биелэгдэнэ.Гол гогцоо зангилаа асуудлыг нь олоод шийдвэрлэвэл бусад асуудлууд нь аяндаа түүнийгээ дагаад шийдвэрлэгддэг юм шүү дээ. Ил тод байдлыг нь хангачихвал бусад нь аяндаа шийдэгдэх нь байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж