Кето дэглэмийг жирэмсэн хүн барьж болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Кето дэглэмийг жирэмсэн хүн барьж болох уу?

Кето дэглэмийг жирэмсэн хүн барьж болох уу?

БОЛОХГҮЙ.
Жирэмсэн эмэгтэйн хувьд хийгдсэн судалгаа харьцангуй бага. Гэхдээ хээлтэй хулганад кето дэглэмийн хоол өгч судлахад ургийн хөгжил удаашрах, жижиг зүрх, тархитай болох, нурууны яс томрох зэрэг ургийн гаж хөгжлүүд үүссэн судалгаа бий.

Жирэмсэн үед кето дэглэм барих нь ургийн эрхтэн систем болон зан араншинд өөрчлөлт оруулдаг байхнээ. /https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3685567/ /

Анагаах ухааны доктор, эх барих эмэгтэйчүүдийн эмч / https://www.memorialcare.org/…/…/physician/g-thomas-ruiz-md/ Г.Томасын судалснаар Кето дэглэм нь жирэмсэн эмэгтэйд маш их хор хөнөөлтэй бөгөөд насанд хүрсэн хүн нүүрс усны дутагдалд орон кетозжиход өөхөө задлан энергиэ авч чаддаг ч ураг ингэж чаддаггүй байна.

Нүүрс ус буюу глюкоз нь ургийн хөгжлийн энергийн эх үүсвэр бөгөөд эх хоолоор нүүрс ус авч чадаагүй үед ургийн хөгжил шууд зогсох аюултай.

Зөвхөн урагт сөрөг нөлөөтэйгөөс гадна эх өөрөө тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Кето дэглэмийн үед жимс, самар, үр, олон төрлийн хүнсний ногооноос эрс татгалзах хэрэгтэй болдог нь үүний шалтгаан юм.

Та жирэмсэн үедээ бүрэн хэмжээнд кетозжихгүйгээр бага нүүрс уст дэглэм барьж болох бөгөөд ингэхийн тулд тэжээлгүй нүүрс ус буюу гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, зайрмаг, чихэр зэргийн хэрэглээг огт байхгүй болгон тэжээллэг нүүрс ус буюу самар, жимс, үр тариа зэргийг хэрэглэх замаар хоолны дэглэм барьж болно шүү.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж