ОХУ-ын иргэний үнэмлэхийн шинэ загварын талаар Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөн хариуцсан албаны дарга, цагдаагийн хошууч генерал Валентина Казакова мэдээлэл өгсөн байна.
Шинэ паспорт нь банкны карт шиг, мөн тухайн иргэний талаарх мэдээллийг багтаасан чиптэй байх ажээ. “Тухайн хүний овог нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, хурууны хээ, оршин суугаа хаяг, нэмж жолооны үнэмлэхийн талаарх мэдээлэл ч энэ чипэнд суулгаж магадгүй. Хуучин паспортыг халж, шинээр солих ажлыг шат дараатай хийнэ. 2024 оноос шинэ паспортыг ашиглаж эхлэхээр төлөвлөж байна” хэмээн Валентина Казакова хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2020-01-30 103.14.38.137
oros ah nar maniasaa hotsorchee
Зочин 2020-01-30 202.21.100.210
Оросууд арай л яст мэлхийн хурдаар явж байна даа. Манайд аль 2000 онд хэрэгжсэн зүйл 2024 онд эхлэнэ.