Худалдааны салбар ажилтнуудаа хамгийн их даатгалд хамруулжээ | News.MN

Худалдааны салбар ажилтнуудаа хамгийн их даатгалд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Худалдааны салбар ажилтнуудаа хамгийн их даатгалд хамруулжээ

Худалдааны салбар ажилтнуудаа хамгийн их даатгалд хамруулжээ

Худалдаа, хөдөө аж ахуй, барилгын салбарын компаниуд ажилтнуудаа даатгалд хамгийн их хамруулдаг болохыг "Сбербанк страхование жизни" компанийн хийсэн судалгаа харуулжээ. Энэ компани нь Оросын томоохон банк болох Сбербанкны охин компани юм.

Тус судалгаагаар бөөний худалдааны компаниуд ажилтнуудынхаа 26 хувийг даатгалд хамруулсан нь хамгийн өндөр байна. Харин жижиглэнгийн худалдааны компаниудад энэ үзүүлэлт 11%-тай бол хөдөө аж ахуй болон барилгын салбарт даатгалд хамрагдсан ажилтнуудын тоо 10% байна. Үүний дараа тээврийн салбар 7%, хүнсний үйлдвэрлэл 5%, үл хөдлөхийн зуучлалын компаниуд 4% байгааг судалгааны дүн харууллаа.

Бүс нутгийн хувьд авч үзэхэд Москва хот болон Москва муж (18%), Санкт-Петербург хот болон Ленинград муж (12%), Нижегород мужийн (6%) компаниуд ажилтнуудаа илүүтэй даатгалд хамруулжээ.

Даатгалыг төрлөөр нь авч үзвэл Гэнэтийн ослын даатгал хамгийн их буюу 25% байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 202.131.233.214

манай улсад уул уурхайнхан л хамгийн их даатгуулж байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж