ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн. Өдгөө бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай органик саван үйлдвэрлэж байна.
Яагаад органик саван хэрэглэх хэрэгтэй вэ?
Химийн бодисын агууламж ѳндѳртэй саванд мэдрэг арьстай хүмүүс олон бий. Органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой юм. Органик бус савангийн найрлаганд парабен, фталат, нефьтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг ѳнгѳ, үнэр оруулагч бодис ордог ба эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нѳхцөлийг бүрдүүлж байдаг.
Харин органик савангийн найрлаганд цэвэр байгалийн гаралтай тос болон нэмэлт бүтээгдэхүүн агуулагддаг. Тухайлбал, наргил модны тос, оливийн тос, сүүлний тос, шар тос нь арьсны рН-ыг тэнцвэржүүлж, тэжээл ѳгч чийгшүүлэх үйлчилгээтэй. Эфирийн тосыг нэмсэнээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог. Мѳн органик саванг биологийн идэвхт нэгдэл (эфирийн тос, барагшун гэх мэт)-ээр баяжуулснаар тухайн бүтээгдэхүүний чанар, нэр тѳрѳл, хэрэглэх хүрээг тэлэх бүрэн боломжтой.
Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД, Энхтайвны өргөн чөлөө 54Б
Утас: 99269667, 91055009, 88627278, 89909521
Зочин 2020-01-29 49.0.212.189
za yrshigaa hairan hoolooroo savan hiij yah gesiin idehed l bolnoshde arisand ylgaagui tustai. hudlaa tansaglah gej mongo ureed
1 2020-01-29 66.181.161.115
Bysad ylsiin bolom dotoodiin zahiin neg hvn hiideg zviliig bvhel bvten ylsiin shinjleh yhaanii doktoryyd boonooro batganshig shawj syytsgaaj ylsiin mongoor hoostoi ysand shar tostoi togloj syytsgaasana neelt gj zarlaj syyhasa icheese.teghiin orond gadyyr garj baiga haniad tomyyniha esreg em tarianda hydlaach bolson anhaaral handyylj syyldaaa
М 2020-01-29 66.181.161.5
Түй,өөр юу гэхэв.
Зочин 2020-01-29 103.57.95.151
савангаас хэтрэхгүй хэдэн эрдэмтэй улс
Зочин 2020-01-29 103.57.95.151
юу тубээс хараад 6 настай хүүхэд ч хийчихнэ наадахыг чинь
зочин 2020-01-29 192.82.64.248
хувийн хэвшлийн аль хэдүйн хийсэн ажлыг, улсын төсвөөр цалинжаад, араас нь хийж байх нь юу вэ, тэгээд ч академийн хүрээлэн саван хийх төвшинд байгаа нь гутамшиг
Зочин 2020-01-29 202.9.40.95
yamar nertei buteegdehuun haaguur zaragdaj baigaa
Зочин 2020-01-29 202.9.47.22
наадхыг чинь хувийн хэвшлийнхэн хийж байгаа. та бүхэн корона вирусыг хурдан илрүүлэх, эмчлэх арга хайна уу? японоос оношлуур хүлээнэ, дараа нь тэрийгээ буцааж явуулаад хариуг нь хүлээнэ гэдэг ичмээр, уур хүрмээр, уйлмаар байна шүү