Томск муж 100 гаруй тонн зайрмагийг экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Томск муж 100 гаруй тонн зайрмагийг экспортолжээ

Томск муж 100 гаруй тонн зайрмагийг экспортолжээ

2019 онд Томск муж 100 гаруй тонн зайрмагийг экспортолсон ба хамгийн том худалдан авагчаар нь Монгол Улс тодорчээ. Экспортын нийт хэмжээ 104 орчим тоннд хүрсэн ба үүнээс 82 гаруй тонн буюу 7 цувааг Монгол руу, 2 цуцааг (16.8 тонн) – Хятад руу, 5 цувааг (4.8 тонн) – Узбекистан руу илгээжээ.

Ачааг илгээхээс өмнө Россельхознадзорын бүсийн удирдах газрын мэргэжилтнүүд «Эскимос» компанийн үйлдвэрлэсэн зайрмагийн бүх багцуудаас дээж авч, шинжилдэг.
Тус муж нь 2016 оноос эхлэн Монголд мөхөөлдөс нийлүүлж эхэлсэн ба монголчууд Томскийн бүх төрлийн зайрмагт маш их дуртай боловч вафли аяган гадаргуутай зайрмагт онцгой дуртай аж.

Россельхознадзорын мэдээлснээр 2019 онд Томскийн компаниуд Хятад, Монгол, Узбекистан руу мал эмнэлгийн хяналтан доор малын гаралтай бүтээгдэхүүн, малын тэжээлийг 147 цуваагаар илгээсэн байна. Түүний дотор зайрмагаас гадна Хятад руу 1,177 тонн шувууны махыг, харин Монгол руу 2,793 тонн хивэг, 691 тонн гахайн мах, 13.9 тонн шувууны махыг илгээжээ.

Эх сурвалж: WWW.RUSEXPORTER.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж