Австралид ер бусын том шумуул олширч, өвчин тараах аюул нүүрлэжээ | News.MN

Австралид ер бусын том шумуул олширч, өвчин тараах аюул нүүрлэжээ

Австралид ер бусын том шумуул олширч, өвчин тараах аюул нүүрлэжээ

Австралид ер бусын том шумуул олширч, өвчин тараах аюул нүүрлэжээ

Австралид 20 центийн зоос (3 см орчим)-той дүйцэхүйц хэмжээтэй шумуул олшрох төлөвтэй байгаа аж. Заан шумуул хэмээн нэрлэгддэг эдгээр шумуул нь сүүлийн үед Квийнслэндийн алтан эрэг, Парадайс Пойнт, Биггера Уатерс нутгуудад ихээр тааралдах болсон байна.

Заан шумуул нь энгийн шумуултай харьцуулбал тав дахин том бөгөөд хүний цуснаас илүү бусад шумуулын үр төлөөр хооллох дуртай аж. Тиймдээ ч заан шумуул олширч байгаа нутгуудад энгийн шумуулын тоо огцом буурчээ.

Эрдэмтэд дээрх үйл явдалтай холбогдуулан шавжаар дамжих элдэв өвчнөөс сэргийлэхийн тулд аль болох гэрээс гарахгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь өдгөө Австралид цаг агаарын байдал "Росс голын" хэмээн нэрлэгддэг голдуу вирустэй шумуулд хазуулснаар халдварладаг вирус дэгдэхэд таатай нөхцөл байдал үүсгээд байгаа ажээ.

Дээрх вирусээр 2018 онд 700 хүн өвчилж байсан нь багассаар 2019 онд 118 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХИАМ 2020-01-29 202.126.89.125

Сарьсан багваахайнаас гарсан Коронавирусээ ''Яах вэ?'' гээд эрдэмтэд маргалдаж байхад, бүр заан шумуулнаас вирус гарах асуудал гараад байдаг.

Avatar

Зочин 2020-01-29 203.91.115.56

Квинсланьд.

Avatar

Зочин 2020-01-29 103.14.38.98

гуцоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж