Энэ жилийн шинэ башё эхэлж байхад хэн ч доогуур зиндаатай Токүшорюүг түрүүлнэ хэмээн таамаглаагүй байх. Гэвч тэрбээр тэр хүмүүсийн таамгийг эвдэж, хацү башёгийн сүүлийн өдөр өрсөлдөгчөө ялж, сүмогийн тамирчдын гаргаад байдаггүй сэтгэл хөдлөлийг илэрхийлж “асгартлаа” уйлсан юм.
Шинэ оны шинэ хацү башёд түүнээс доогуур зиндаатай сүмочин үгүй байлаа. Гэвч 33 настай тэрбээр таарсан өрсөлдөгч бүрээ өвдөг шороодуулж, гэнэтийн бэлэг барьсан. Хацү башёгийн 15 дахь буюу сүүлийн өдөр озеки Такакэйшотой тааран барилдаж, өрсөлдөгчөө дохёноос түрэн гаргаж, баярын нулимсаа үзэгчдээсээ нуусангүй.
Day15. Here we go. Just returned to makuuchi, #TokuShoRyu (R) from the bottom of maegashira, must beat an ozeki, #TakaKeiSho, here or face a playoff against #ShoDai. My face is numb. I can’t take it. #Hatsubasho2020 pic.twitter.com/JgkGGlm568
— SumoSoul (@TheSumoSoul) January 26, 2020
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Яг л зүүд шиг санагдаж байна. Би өөрийгөө мэдрэхгүй байгаа ч юм шиг. Яг л үүлэн дээгүүр алхаж байгаа юм шиг байна. Би үргэлж энийг хэлж байсан. Гэхдээ энэ башёд надаас доогуур зиндаатай сүмоч байгаагүй. Өдөр болгон өөрийнхөө сайнаар барилдаж, өөр зүйлст санаа зовохгүй байхыг хичээсэн” хэмээжээ.
Шинэхэн аварга маань энэ сарын башёд 14 ялж, ганц ялагдсан дардан амжилтын эзэн. Мөн 188 кг жинтэй тэрбээр 11 жил мэргэжлийн сүмод хүч үзэхдээ хүртсэн анхны цом нь энэ байлаа. Токүшорюү анхны цомоо хүртсэн талаараа “Би аварга авна хэмээн бодож ч байсангүй. Би бүр хэдэн тулаанд ялсан, хэзээ барилдсан гэдгээ ч санахгүй байна. Би ингэж л төвлөрч байлаа. Магадгүй би дэндүү их уйлсан байх. Гэхдээ тэр бол миний ямар их дарамт мэдэрч байсныг харуулах мөч” хэмээжээ.
Зочин 2020-01-29 103.14.37.7
Аваргын цом, аварга авна… гэж бичээд байхыг бодоход нэг түрүүлмэгц нь аварга цолоо өгчихсөн гэсэн үг үү, ер ойлгох аргагүй юм мэдээлэх юм даа чааваас
зочин 2020-01-29 202.21.120.66
манайхаас аварга төрөөд аралын иргэн болчдог тогтолцоо руу шилжиж байгаа юмуу даа
Зочин 2020-01-29 109.148.149.180
Аан ямар заваан юм бэ. Хүн юм уу, гахай юм уу. Хүнийг нээрээ адгийн гутаамаар болгох юмаа. Ингэж нэр хүнд, мөнгө төгрөг олно гэж аймаар юмаа
Зочин 2020-01-29 66.181.177.53
ингэж өөрсдийгөө тамлаж юугаа хийнээ. Би үздэггүй.
Сураггүй суга 2020-01-29 150.69.34.101
Сураггүй суганууд түрүүлээд байдаг. Суут аваргууд маань, тэдний залгамж халаанууд нь хаана байна аа. Би Ерөөс энэ сумо гээчийг Аса аварга зодог тайлснаас хойш шимтэж үзээгүй ч, хааяаа Даваажаргал, Бямбадорж, Ананд 3ын мэдээг сонсоод л байдаг байлаа. Одоо би ерөөсөө энэ сумог үзэхгүйгээр үл барам, сонсохгүй гэж тангараглая. Суганууд юм даа… нээрэй, юманд чинь залгамж халаа гэж байдагсан даа..
Зочин 2020-01-29 202.126.89.156
Цувдай нарын тэмцээнийг үздэг цувдай нар манайд байсаар байгаа юм уу.
Зочин 2020-01-29 202.9.40.159
Олон монгол хүн өөрөөр хэлбэл хэдэн арван айл өрх энэ спортоор хичээллэдэг амжилттай барилдаж байгаа залуугийн хүчээр мөнгө төгрөгөөр боломжийн амьдарч байна. Журео зиндаанд барилддаг байхад л сард 20 орчим сая төгрөг цалин болгож авна. Монгол хүнд их тохирох спорт.
Зочин 2020-01-29 27.123.214.2
Золиг гэж, яасан олон танихгүй сумочтой болоо вэ, 2010 оноос хойш үзээгүй болохоор арга ч гүй байх даа
зочин 2020-01-29 202.179.4.134
баяр хүргэе ямар их тэвчээр хатуужил ухамсар вэ
зочин 2020-01-29 66.181.166.196
Одоо сумо гэж балайрахаа болио, хэнч үздэггүй, аль эрт моодноос гарсан эд ш дээ, мөнгө л өгч байвал юуг ч хамаагүй сурталчилдагаа боливол таарна энэ сэтгүүлчид
Зочин 2020-01-29 77.2.108.104
bayar hurgeye
Зочин 2020-01-29 66.181.184.167
Гайхамшиг… Тамирчин хүн гүрийгээд л байвал амжилтад хүрдэгийн жишээ. Хоёр монгол аварга байгаагүй нь зол болсон байх… Гэхдээ үнэхээр тамирчин хүний тэвчээр, хатуужил, аз хийморийг харуулж чадлаа. Япон ч гэсэн манай залуучуудаас ялгаа юу байхав…Монголчууд минь зорисон зорилго, үйл хэрэгтээ үнэнч, тууштай байвал үүнээс ч илүү амжилт Та нарыг хүлээж байнаа шүү! Монгол залуучууд урагшаа!!!
ty 2020-01-29 185.220.101.3
asdfadsfa