Токүшорюүгийн баярын нулимстай аваргын цом

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Токүшорюүгийн баярын нулимстай аваргын цом

Токүшорюүгийн баярын нулимстай аваргын цом

Энэ жилийн шинэ башё эхэлж байхад хэн ч доогуур зиндаатай Токүшорюүг түрүүлнэ хэмээн таамаглаагүй байх. Гэвч тэрбээр тэр хүмүүсийн таамгийг эвдэж, хацү башёгийн сүүлийн өдөр өрсөлдөгчөө ялж, сүмогийн тамирчдын гаргаад байдаггүй сэтгэл хөдлөлийг илэрхийлж “асгартлаа” уйлсан юм.

Шинэ оны шинэ хацү башёд түүнээс доогуур зиндаатай сүмочин үгүй байлаа. Гэвч 33 настай тэрбээр таарсан өрсөлдөгч бүрээ өвдөг шороодуулж, гэнэтийн бэлэг барьсан. Хацү башёгийн 15 дахь буюу сүүлийн өдөр озеки Такакэйшотой тааран барилдаж, өрсөлдөгчөө дохёноос түрэн гаргаж, баярын нулимсаа үзэгчдээсээ нуусангүй.

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Яг л зүүд шиг санагдаж байна. Би өөрийгөө мэдрэхгүй байгаа ч юм шиг. Яг л үүлэн дээгүүр алхаж байгаа юм шиг байна. Би үргэлж энийг хэлж байсан. Гэхдээ энэ башёд надаас доогуур зиндаатай сүмоч байгаагүй. Өдөр болгон өөрийнхөө сайнаар барилдаж, өөр зүйлст санаа зовохгүй байхыг хичээсэн” хэмээжээ.

Шинэхэн аварга маань энэ сарын башёд 14 ялж, ганц ялагдсан дардан амжилтын эзэн. Мөн 188 кг жинтэй тэрбээр 11 жил мэргэжлийн сүмод хүч үзэхдээ хүртсэн анхны цом нь энэ байлаа. Токүшорюү анхны цомоо хүртсэн талаараа “Би аварга авна хэмээн бодож ч байсангүй. Би бүр хэдэн тулаанд ялсан, хэзээ барилдсан гэдгээ ч санахгүй байна. Би ингэж л төвлөрч байлаа. Магадгүй би дэндүү их уйлсан байх. Гэхдээ тэр бол миний ямар их дарамт мэдэрч байсныг харуулах мөч” хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж