Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газарт гэрээсээ гараад сураггүй болсон 39 настай, эмэгтэй Ц нь нас барсан байдалтай олджээ.

Тухайн иргэн энэ сарын 25-ны өдрийн 21:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага нэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу сумын ЗДТГ болон цагдаагийн хэсэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал зэрэг нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй гурван автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх явцад гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж