Карибын тэнгист 7.7 магнитудын газар хөдөлж, цунами болох дөхжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Карибын тэнгист 7.7 магнитудын газар хөдөлж, цунами болох дөхжээ

Карибын тэнгист 7.7 магнитудын газар хөдөлж, цунами болох дөхжээ

Карибын тэнгист 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунами болох эрсдэл учирснаар Майами, Флорида зэрэг нутгийн зарим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлт Ямайка, Кайманы арлууд, Куба гурвын дунд 10 км-ын гүнд үүссэн гэж АНУ-ын геологийн алба мэдэгджээ.

Удалгүй "Номхон далайн цунамигийн анхааруулах төв"-ийн анхааруулгатай зэрэгцэн Ямайка болон Майамигийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тэд "Газар хөдлөлтийн цэгээс 300 км доторх арлуудад хүчтэй цунами ирж болзошгүй" хэмээн мэдээлжээ. Үүнд нь Белиз, Куба, Гондурас, Мексик, Кайман, Ямайка зэрэг орж байгаа аж. Удалгүй дээрх төв өнөөдрийн 04:45 цагт "Цунамигийн аюул ариллаа" хэмээн мэдээллээ шинэчилсэн байна.

Доктор Люси Жонес "Ямайкын 7.7 магнитудын газар хөдлөлт өөр чигт давалгаа үүсгэсэн учир цунами болох эрсдэл бага байна" хэмээн жиргэжээ.

Маш хүчтэй газар хөдлөлт олон газар мэдрэгдэж, олон хүнийг айлгасан ч азаар хэдхэн байшин нурснаас илүү ноцтой гарз хохирол одоогоор учраагүй байна. Газар хөдлөлтийн хамгийн хүчтэй үе өнгөрсөн бөгөөд дараа дараагийн жижиг доргилтуудаас урьдчилан сэргийлэх л үлджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж