БНХАУ-ын талаар худал ярьсан Харвардын профессорыг яллана

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын талаар худал ярьсан Харвардын профессорыг яллана

БНХАУ-ын талаар худал ярьсан Харвардын профессорыг яллана

Харвардын их сургуулийн профессор болон өөр хоёр хятад иргэнийг АНУ-д өөрсдийгөө БНХАУ-ын засгийн газартай холбоо хамааралтай гэж худал ярьсан хэмээн буруутгаж, гурван тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Массачусетс мужийн өмгөөлөгч мэдээлжээ.

Эрх баригчид энэ үйл явдал нь БНХАУ Америкийн эрдэм шинжилгээ, технологийн нээлтүүдийг хулгайлахаар "уламжлалт бус цуглуулагч" хүмүүс ашиглаж байгаа одоо хэр нь үргэлжилж буй аюулыг сануулж байна хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Харвардын хими, биологийн салбарын дарга, 60 настай доктор Чарльз Либер өөрийгөө хэд хэдэн хятад байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд олон аж ахуйн нэгжээс хэдэн зуун мянган доллар цуглуулсан хэмээн худлаа ярьсан гэж буруутгагдаж байгаа хэмээн өмгөөлөгч Эндрю Леллинг мэдэгджээ.

Шүүхийн тэмдэглэлээс үзэхэд Чарльз Либерийн Харвард дахь судалгааны баг Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Батлан хамгаалах яамнаас 15 сая гаруй ам.долларын санхүүжилт авсан аж. Харин Либер өөрийгөө Үханий технологийн их сургуультай хамтарч ажилладаг болон чадварлаг эрдэмтдийг цуглуулахаар сонгон шалгаруулалт хийх төлөвлөгөөтэй байсан гэж худал мэдүүлсэн байна.

Түүнийг Хятадын их сургуулиас сар бүр 50 мянган ам.долларын цалин авдаг, Үханий их сургуульд нано технологийн судалгааны лаборатори байгуулна гэж 1.5 сая ам.доллар авсан хэмээн гомдол мэдүүлэгч мэдэгджээ. Түүнд ноогдуулах шийтгэл одоогоор тогтоогдоогүй байгаа ч нэлээд хүнд шийтгэл хүлээж байна хэмээн өмгөөлөгч нь хэлсэн байна.

Мөн нэгдүгээр сарын 28-нд 29 настай Янчин Еэ гэгч Хятад иргэн виз хуурамчаар үйлдсэн, худал мэдүүлэг өгсөн, хуйвалдсан, бүртгэлгүй төлөөлөгч байсан гэх зэрэг нь ил болжээ. Янчин өөрийгөө оюутан хэмээгээд зогсохгүй цэргийн хүн гэдгээ нуун, Бостоны их сургуулийн шинжлэх ухааны судлаачаар ажилд уригдсан гэж мэдүүлсэн байна. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн ярилцлагадаа өөрийн Ардын чөлөөлөх армийн дэслэгч гэдгээ холбооны офицеруудад хүлээсэн аж. Мөн Янчин АНУ-ын цэргийн вэб сайтад нэвтэрч, олон мэдээ, мэдээллийг Хятад руу явуулж байсан нь тогтоогджээ.

Бас хорт хавдрын судлаач, 30 настай Заосун Жен өнгөрсөн долоо хоногт 21 хуруу шил бүхий биологийн чухал материалуудыг хууль бусаар АНУ-аас Хятад руу зөөх гэж байгаад баригдан, түүнийгээ мөрдөгчдөд худал мэдүүлсэн байна. Тэрбээр Харвард их сургуулийн ивээн тэтгэлгээр АНУ-д ирсэн ба хуруу шилнүүдийг оймсондоо хийж, онгоцонд суухыг завдсан аж.

"Энэ бол Хятад улс АНУ-ын шинжлэх ухаан, технологийн амжилтыг хулгайлахыг санаархсаар байгаагийн жижигхэн жишээ. Тэд ялангуяа Бостонг онцолж байна. Учир нь Бостонд олон их сургууль, эмнэлэг, судалгааны хүрээлэн, технологийн компаниуд бий" хэмээн Леллинг ярьсан байна.

Либер дараагийн Мягмар гаригт холбооны шүүхээр орох ба Янчин одоогоор Хятадад байгаа, Заосун өнгөрсөн сард баривчлагдсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж