Бээжин хотын нэгэн эмийн сан коронавирусийн тархалтаар далимдуулан амны хаалтыг зургаа дахин өндөр үнээр худалдаалж байгаад 430,000 ам.доллар буюу гурван сая юаниар торгуулсан байна.
“Jimin Kangtai” нэртэй уг эмийн сан нь нэг хайрцаг нь 143 юаниар (20.61 ам.доллар) зарагддаг “3M” брэндийн амны хаалтыг 850 юаниар (122.53 доллар) зарж байжээ.
Энэ хэргээс үүдэн холбогдох байгууллагууд вирусийн тархалтын үеийг далимдуулж зориудаар үнэ хөөрөгдөж буй аж ахуйн нэгжүүдтэй тууштай тэмцэж, хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: RT
Зочин 2020-01-29 202.21.108.50
Гэтэл манайд 1000 т ний үнэтэй маскыг 15000 аар борлуулж байгаа songo.mn хаягтай нэг байгуулага байна. ШӨрсөлдөөний байгуулага анхааралдаа авна уу.
Зочин 2020-01-29 66.181.161.83
Manai huuliinhan gejdee darga nariin zahiasaar hodloh bhdaa
зочин 2020-01-29 66.181.166.196
Манайхан ч гэсэн ингэмээр л байна, даанч чадахгүй л дээ