Цагаан ордон АНУ-Хятад чиглэлийн нислэгийн хоригийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Цагаан ордон АНУ-Хятад чиглэлийн нислэгийн хоригийг цуцаллаа

Цагаан ордон АНУ-Хятад чиглэлийн нислэгийн хоригийг цуцаллаа

Цагаан ордон орон нутгийн цагаар өнгөрсөн Мягмар гариг (2020.01.28)-т хуралдсаны эцэст коронавирусийн дэгдэлтийг зогсоохын тулд хэд хэдэн шийдлийг хэлэлцэж, улмаар Хятадаас АНУ-ыг чиглэх нислэгүүдийг хориглохгүй байх шийдвэрт хүрчээ. Дональд Трампын тамгын газраас АНУ-ын агаарын тээврийн компаниудтай хийсэн уулзалтын дараа нислэг цуцлах алхам хийгээгүй тухай тус улсын агаарын тээврийн компаниуд болон засгийн газрын албаны хүмүүс "Рейтерс" агентлагт мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас өдөр болгон коронавирусийн нөхцөл байдлын тухай болон түүний тархах магадлалтай арга замуудын талаар уулзалт хийдэг ажээ. Албаны хоёр хүний мэдээлж буйгаар, удирдлагын зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүйн дотор хэрэв онгоцонд зорчиж буй хүмүүсийн эрүүл мэндийн байдал аюулгүй гэж үзвэл онгоцыг АНУ-д нэвтрүүлнэ гэсэн шийдвэр багтжээ.

Өнгөрсөн Даваа гариг (2020.01.27)-т Бүгд найрамдах намын сенатор Том Коттон засаг захиргаандаа Хятадаас АНУ руу үйлдэгддэг худалдааны нислэгүүдийг даруй зогсоохыг уриалав. Агаарын компаниуд дотроос "United Airlines Holdings Inc" зэрэг компаний эрэлт огцом буурсантай холбогдуулан Хятад руу хийх зарим нислэгүүдээ цуцаллаа гэж мэдэгдсэн бөгөөд олон улсын компаниуд ажилчдадаа томуу болон томуу төст өвчин халдах вий гэсэн айдастай байна. Үхань хотод коронавирусийн улмаас 132 нас барсан бөгөөд дэлхийн санхүүгийн зах зээл ганхаж байна.

Одоогоор АНУ-ын 20 нисэх онгоцны буудал дээр коронавирусийн хяналт шалгалтын төвүүд ажиллаж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж