МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2020.01.29/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг Ерөнхий прокурорын газраас ирүүлээд байгаа бөгөөд УИХ энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа юм.
Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад "Намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан" гэсэн тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн бол өчигдөр хуралдсан Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ