Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох төсөл санаачилжээ

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ. Хууль санаачлагч энэ тухай "Монгол Улсад үйлчилж буй  нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж  байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь  хангахгүй хэвээр  байна. Тиймээс ч  Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого тухайн зорилтот бүлэгтээ үр өгөөжтэй, хүртээмжтэй байх, цаашилбал дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн УИХ-аас батлан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилсан" гэв.

Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд бүрэн тэтгэвэр авагч өндөр настны  тэтгэвэр  500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр  авагчийн тэтгэвэр  420 мянгаас доош бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэврээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна хэмээн тэр үзэж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж