Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу? | News.MN

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу?

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу?

“Бид уучлахгүй” ТББ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн.  Энэ асуудлыг хэлэлцэхээр Ёс зүйн дэд хороо хуралдахаар тов зарласан ч хуралдаж чадахгүй өдийг хүрсэн. Харин сая Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаж, гишүүд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гаргасан гэсэн дүгнэлт гаргав. Өөрөөр хэлбэл, АТГ гишүүдийн ХОМ гаргахдаа техникийн алдаа гаргасан гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүд үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гэдэг дүгнэлтийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “УИХ-ын гишүүд ХОМ-ын мэдүүлгээ цахим хэлбэрээ өөрсдөө бөглөдөг. Хэрэв техникийн алдаа гаргасан гэж байгаа бол өөрсдөө л буруутай. Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн талаарх мэдээлэл ирвэл Авлигатай тэмцэх газар шалгаж тогтооно.

Хэрэв Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдвол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргана. Авлигатай тэмцэх газраас өгсөн үндэслэл, дүгнэлтийг хүлээж авсан тухайн албан тушаалтны харьяалах дээд байгууллага, эвсэл удирдах албан тушаалтан нь хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Энэ удаад “санамсаргүйгээр” техникийн алдаа гаргасан гурван гишүүний асуудлыг АТГ хэрхэх бол.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ:

  • 13.2.Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.
  • 13.3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

Тайлбар: Гурван гишүүний АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэг /2014-2018 он/

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэдийн шүүх 2020-01-29 124.158.124.173

Ж.Мөнхбат гээд бөөн хээл хахуулын уул уурхайг зайлуулаачээ

Avatar

ИРГЭН 2020-01-29 183.81.171.2

ТӨРИЙН АЛБАНД БАЙЖ БОЛОХГҮЙ ӨЛСӨГЛӨН ГИШҮҮД… БҮҮ МАРТ ЭДНИЙГ

Avatar

Мөнхбат аа, удахгүй чамайг амьдаар чинь жинхэнээр нь хөхөө өвөл чармай нүцгэлнэ шүү, бид. 2020-01-29 202.126.89.206

Эх орон ард түмэн гэж хамгийн чангаас чанга хашгирдаг шударгуу ард МАН-ын далбагар Ж.Мөнхбат бол яагаад шударга хөдөлмөрлөж хөрөнгөжих хүн биш. 2014 онд УИХ-ын гишүүдийг давхар дээл өмсөж сайд болсныг эсэргүүцэж намынхаа байрны өмнө тухайн үеийн Засгийн газрын гишүүдийн хөрөг бүхий хиймэл манекенуудад өмсүүлж тайлуулах жүжиг тавьж байсан. Удалгүй өөрөө УИХ-ын гишүүн болмогцоо нөгөө алдарт жүжгээ мартаж өөрөө Засгийн газрын гишүүн сул сайд Хэрэг эрхлэн газрын дарга болсон. Энэ шаарт ёсзүй байхгү

Avatar

todorhoi hereg 2020-01-29 192.82.71.170

Bold bol yaah vee buziness hiij yavsan hun, nuguu 2 avilgal shuu dee

Avatar

ЗОЧИН 2020-01-29 139.5.216.207

ОЮУНЧИМЭГ 2016 ОНД ГЭР БҮЛИЙН ОРЛОГО 70 САЯ БАЙСАН БОЛ ХАДГАЛАМЖ 915 САЯ БОЛЖ ОГЦОМ ӨССӨН АЖ, ЖДҮЧНИЙХЭЭ 3% МӨНГИЙГ 30-40%-ИАР ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААСАН, ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАХ ЦОХОЛТООСОО 10-30% АВДАГ МӨНГӨ БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ , ҮҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-01-29 202.21.109.43

munkhbat gej nusan batsaan shuleg bichsn hodooni mal baisan hezeedee terbumtan bolchivoo iim bolhoor hudlaa bga um shde huurhun huurhun mal mal um yariaad tsaguura hor higed eniig shalgah bolsnnn

Avatar

зочин 2020-01-29 66.181.169.116

энэ оюунчимэг худлаа чухал царайлсан хөгийн авгай. аюурсайхан гэж хөгийн царайттай нийлчихсэн нөгөө нөхрөө шахаад хор найруулаад л. одо бүр амташчихсан гаршчихсан дахиад гарах гээд юу эсийг хийхэв дээ зайлуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж