Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу?

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүд “санаатай” алдаа гаргасан уу?

“Бид уучлахгүй” ТББ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн.  Энэ асуудлыг хэлэлцэхээр Ёс зүйн дэд хороо хуралдахаар тов зарласан ч хуралдаж чадахгүй өдийг хүрсэн. Харин сая Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаж, гишүүд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гаргасан гэсэн дүгнэлт гаргав. Өөрөөр хэлбэл, АТГ гишүүдийн ХОМ гаргахдаа техникийн алдаа гаргасан гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүд үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гэдэг дүгнэлтийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “УИХ-ын гишүүд ХОМ-ын мэдүүлгээ цахим хэлбэрээ өөрсдөө бөглөдөг. Хэрэв техникийн алдаа гаргасан гэж байгаа бол өөрсдөө л буруутай. Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн талаарх мэдээлэл ирвэл Авлигатай тэмцэх газар шалгаж тогтооно.

Хэрэв Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдвол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргана. Авлигатай тэмцэх газраас өгсөн үндэслэл, дүгнэлтийг хүлээж авсан тухайн албан тушаалтны харьяалах дээд байгууллага, эвсэл удирдах албан тушаалтан нь хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Энэ удаад “санамсаргүйгээр” техникийн алдаа гаргасан гурван гишүүний асуудлыг АТГ хэрхэх бол.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ:

  • 13.2.Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.
  • 13.3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

Тайлбар: Гурван гишүүний АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэг /2014-2018 он/

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж