Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ | News.MN

Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ

Сонгогчдод биш, горилогчдод зориулсан ТОЙРОГ ХУВААЛТ

МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн шийдвэрийг бүлэг нь дэмжсэнээр УИХ-ын 2020 оны сонгууль 29 тойрог, 76 мандатаар явах нь ойлгомжтой болж байна. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэж батлах ёстой хуулийн дагуу энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэх биз.

"Бодоод бодоод бодын шийр дөрөв" гэсэн МАН-ын хувилбараар аймгуудыг 20 тойрогт хувааж, 52 мандат хуваарилжээ. Хотод есөн тойрог, 24 мандаттай байхаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хотын мандатыг хасч, нэг мандаттай аймгуудад шилжүүлсэн нь  МАН-ын гишүүдийн тайлбарлаж байгаачлан хүн амын тоо, улс орны хөгжил, иргэдийн төлөөлийн зарчмыг бодолцсон юм биш. Сонгох, сонгогдох эрхийг нэгдүгээрт тавьсан ч юм биш.

Мөнгөтэй нь хөгжим захиалдаг бол эрх мэдэлтэй нь тойргоо хувааж авдаг нь Монголын улс төрийн тогтсон үзэгдэл. Эрх мэдэлтэй нам нь, бүлэглэл нь өөрсдөдөө зориулж тойргоо хувааж авч байгаа хэрэг. Товчхондоо, сонгогчдод биш горилогчдод зориулж, нэг мандаттай аймгийг хоёр болгож, хотын мандатаас “хулгайлсан” гэвэл бодит үнэнд илүү нийцнэ.

Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймаг өмнө нь нэг мандаттай байсныг хоёр болгосон нь Ерөнхий сайд жанжин Сүхийн нутагт, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нутагтаа өрсөлдөхөөр “усалгаа” хийж ирсэнтэй нь холбоотой юм. Ш.Раднаасэд, Д.Амарбаясгалан хоёрыг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн хуваарилалт. Ганц мандатаа булаацалдаж, Д.Амарбаясгалан нь Ш.Раднаасэдээ хэвлэлээр гөвж, өнөөх нь бөөн гомдол, тунирхал болсон нь худлаа биш.

Багахангай, Налайх, Багануурыг нэг тойрогт хувааж, хоёр мандат олгож буй нь хотын дарга С.Амарсайханы захиалга гэж харагдаж, хардагдаж байна. Түүнээс Говь-Алтайд иргэдийн төлөөллийн зарчим алдагдаад, хотод ихдээд байгаа юм байхгүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Олон гишүүнтэй байна гэдэг тэр хэмжээгээрээ тухайн аймаг, дүүргийн иргэдийнхээ дуу хоолойг илүү тод хүргэж чадна. Нэг гишүүн байх, гурван гишүүн байх ялгаатай” гэж тайлбарлажээ. Ялгаагүй л дээ, хүүхэн шуухан, хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга 2018 оны долдугаар сард УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш Хэнтийн 42 дугаар тойрог төрд төлөөлөлгүй байгаа. Гээд тус тойргийнхон гишүүнтэй, гишүүнгүйн ялгааг мэдрээд хохироод, хоцроод байгаа юм алга. Харин ч Хэнтий хоёр тойрогтоо байж болно гэдгийг баталсан жишээ болсон.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрог болгож, таван мандаттай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянголыг гурван гурван мандаттай байхаар МАН тохирсон нь ерөнхийдөө цэнхэр дүүргүүдийн сонгогчдын эрхэнд халдсан хуваарилалт юм.

Нийслэлийн сонгогчид, тэр тусмаа Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй бол цэнхэр тойргууд. Олон жилийн “дунджаас” харахад нийслэлийнхэн АН-д голдуу саналаа өгдөг. Харин Говь-Алтай, Сүхбаатар бол улаан аймгууд. Олон сонгуулийн дүнгээс харахад шүү дээ.

Хэдийгээр АН-ынхан шиг аймгийн сумдыг улайм цайм, улаан цэнхэрээр нь хуваагаагүй ч, МАН-ын тойрог, мандатын хуваарилалтыг харахад мөн л “улааныхан ба харынхан” гэж ялгасан нь ядах юмгүй тодорхой харагдаж байна.

Хотын мандатыг цөөлснөө “Хот, хөдөөгөөр ялгахгүй, тэгшитгээд хуваачих юм бол Улаанбаатар улс болно. Томсгосон тойрог дээр олон хүн өрсөлдөнө. Тэр хэмжээгээр иргэд сонголтоо хийхэд хүндрэл гарч болзошгүй. Мэдлэг боловсролтой иргэд ч бий, бичиг үсэггүй, мэдээллээс хол иргэн ч бий” гэх тайлбарыг хийж буй МАН-ын бодол МАН-даа л зөв юм даа.

МАН-ын тойрог, мандатын хуваарилалтыг АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үнэн. Гэвч МАН-ынхан үнэмлэхүй олонхиороо хүчиндээд батлах нь мэдээж.

МАН-ын мандат, тойргийн хуваалтаас харахад нэгд, хөдөөнөөс санал илүү зулгаахаар тооцсон, хоёрт, хоёр хуваагдсан МАН гурав байтугай хуваагдаж, гомдогсод нь Н.Энхбаяр руу урвахаас У.Хүрэлсүх болгоомжилсон гэлтэй. Тойрогт дээрээ МАН ямар ч байсан тохирсон, УИХ нь батлах нь тодорхой.

Хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэсэн том эрх мэдлээс илүү өөрийгөө бараг гишүүн болчихсон мэт төсөөлж, сэрүүнээрээ зүүдэлж яваа хар мянган горилогчдоо яаж гомдоохгүй байх вэ гэх том зовлон намын дарга нарт ирж байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR PRADHAN 2020-01-29 129.205.124.17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл

Avatar

Иргэн 2020-01-29 119.40.100.154

Хэнтий аймаг арай даварсан байнаа. Бусад нь бол яах вэ. Хэнтий болъёоо. Энэ төрд Хэнтийнхэн хийж бүтээсэн юу байдын беда:

Avatar

зочин 2020-01-29 202.21.120.66

энэ гишүүд хотоос сонгогдлоо гээд юу хийх юм вэ зүү хатгах зайгүй болтлоо чигжсэн хотод юу хөгжүүлэх юм. Хот гишүүнтэй гишүүнгүй өөрөө массаа дагаад хөгждөг юм Харин хөдөө тойрогийг өшөө ч нэмэх байсийм хөдөө хөгжил байхгүй үйлдвэр байхгүй тэрнээс болоод залуучууд хөдөөнөөс хот руу шилжиж байна Манайх цөөхөн хүн амтай улс оронд хөдөөгөө хөгжүүлэх нь чухал. Тиймээс УИХ-н гишүүд тойрогоо услах нэрээр ч байна уу зарим нь үнэхээр хөдөөгөө хөгжүүлье гэж боддог ч уу хөдөөд илүү байх нь зөв

Avatar

Nymka 2020-01-29 24.12.0.213

zandandaam uls oron kugjuulek ch luuluu bololtoidog ooo

Avatar

иргэн 2020-01-29 64.119.25.228

Одоо омнох сонгуулийн гое амлалтуудыг нь МАН аар яриулнаа. Доллар хэд боловоо. Махны унэ. бензин. татвар гээд л ….

Avatar

Хотын унаган бацаан 2020-01-29 99.203.10.9

Хөдөөний гарал үүсэлтэй орк бага дарга Хүрэл сүг 14 – н тэрбумын хэрэг Ждү авилга хулгайч алуурчдыг өмөөрсөн намаа нэг мөсөн булшилж орхив Хэдэн оркоо аваад хотоос минь зайл

Avatar

Зочин 2020-01-29 192.82.70.111

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖСӨН ГАЗАРУУД БҮГД БҮРЭН ЧӨЛӨӨЛСӨН БАЙДАГ МАНАЙД Л БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨГҮГЭЭС МОНГОЛООС ЭХЛЭЛТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ҮНЭТЭЙ БН.КАЗИНО ХУРДАН НЭЭ .ГАДААДЫН ХЯМД ХҮҮТЭЙ БАНКИЙГ ЗӨВШӨӨРӨЛИЙГ ХУРДАН ӨГ ТӨГРӨГ ЧАНГАРАХ НЬ БАЙТУГАЙ ЦАГ МИНУТААР ХАНШ ҮХЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-01-29 192.82.70.111

ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАХ НЬ МОНГОЛЫН ДАРХАЛААНЫ СИСТЕМ МИНУТ СЕКУНДЭЭР МУУДАЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ЮМ.ЭНЭ БОЛ ГАМШИГИЙН ТҮЙМЭР АСАЖ БУЙТАЙ ЗҮЙРЛЭЖ БОЛОХ ЮМ ЭНГИЙНЭЭР ХЭЛБЭЛ БИДНИЙ ХОЙЧ ҮЕДЭЭ МУУ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.174

Yalzarsan umhiirson MAN. 2020 ond dung chin tavina luivarchidaa !!!

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.179

AN, MAN hegeggui. Bolowsroltoi, arai shineleg zaluusiig songoy gej bodoj bn.

Avatar

Зочин 2020-01-29 202.21.124.134

Яаж ч бодсон парламентын талаас доошгүй нь хотоос гарах нь зүйтэй байсан!!!

Avatar

Одоо яаахуу 2020-01-29 202.21.108.50

ЭНЭ ХӨДӨӨНИЙ ОРК ДЕБИЛҮҮДЭД НЭГ Ч БОЛОВСРОЛТОЙ, НЭГЧ ЭХ ОРОНЧ, НЭГЧ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮН АЛГА ЯАХУУ ТАМИНЭЭ. ЗҮГЭЭР Л ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙГАА ХӨДӨӨНИЙ ХЭДЭН ПОП ГАРУУД Л САНАМСАРГҮЙ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ Е/ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИЖЭЭ.

Avatar

mgl 2020-01-29 202.9.40.109

Zugeer, uugeeree songuuli hii, bid MAN-iig demjine. Harin JDU bolon busad san, Manangiin 27-g hasaad shine shudarga humuus oruulaad ir, 100% yalna.

Avatar

Иргэн 2020-01-29 66.181.181.35

МАН ирэх сонгуульд баларна. Худлаа баахан ярина. Яриа нь огт хэрэгжихгүй. Боловсролгүй тэнэг дарга нартай нам ингэж л баларна.

Avatar

Bathurel 2020-01-29 202.9.46.132

AN ch gesen yalga bhgui

Avatar

202.9.46.121-d 2020-01-29 203.91.115.49

Чи эх орондоо хэрэгтэй юм хийчихээд донгосооч. Хов жив атаа хорслоо хаяггүй нэргүй сэтгэгдлээр тайлдаг хүнийг сошиалын г********н гэдэг юм. Түүхээ мартсан сармагчин байна даа чи.

Avatar

Зочин 2020-01-29 202.9.46.121

МАНы засагийн үед шинэ жишиг тогтлоо. УИХ гишүүн төсөвийн мөнгийг сангаар дамжуулж ял зэмгүйгээр хувьдаа завшдаг Дарга хүн. хүүхнүүдийг хүчиндэж болдог. б**с илж болдог, Бүр төрийн ордон дотор хүн алж болдог. Дарга хүнийг шийтгэж болдоггүй. Өөртөө зориулж хууль гаргадаг.

Avatar

Зочин 2020-01-29 202.70.41.2

Эрүүл сэтгэдэг хүнд бол сонгогчийнхоо тоог харгалаж мандатынхаа тоог тогтоох ёстой баймаар. Манай хэд бол манийгаа хулхидах аргаа олж ядах юмдаа. Одоо бүр цагаандаа гарч байна дөө

Avatar

зочин 2020-01-29 213.182.194.132

Bas iim hun chanargui bj bolohguildee

Avatar

зочин 2020-01-29 178.171.65.59

heleh%20ug%20uneheer%20alga%20daa

Avatar

Зочин 2020-01-29 72.196.192.250

Hentii aimag Burhan haldun uulaaraa,
Svhbaatar iin dariganguud Altan ovoogooroo
Govi-Altaihan Eej hairhanaaraa sanal ugvvlehiim bna.

Er ni unuudriin mongol hvnees uul us ni arai deer bolson baihoo !

Avatar

зочин 2020-01-29 178.171.93.201

za bolij uzee ta nar

Avatar

Иргэн 2020-01-29 103.212.117.17

Хүрэлсүхээр удирдуулсан ЖДҮчидийн нам яаж ч тойрог хуваагаад ард түмэний дэмжлэг авахаасаа өнгөрсөн.Хүрэлсүх гэж нэг сагасан хөөрүү хоосон толгойтой цэргийн бага дарга энэ намын хойдохыг нь уншуулах тавилантай байж дээ хөөрхий,ум мани бодни хум

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: СОНГУУЛИЙН ТААМАГ 2020-01-29 103.26.195.47

Хөдөөд Завханаас бусад аймагт АН олон суудал авах баталгаагүй.МАХН ганц нэг суудал авна биз. Хүн намыг анх үүсэхэд нь хүмүүс сонирхоод байсан ч Ганбаатар очоод бужигнуулаад юу ч биш болгосон. Бие даагчид шийдвэр гаргахад нөлөөлөх тооны хүн сонгогдохгүй. Бусад намуудыг яриад яахав.УБ-т МАН олон суудал авах магадал бага. Гэхдээ АН олон суудал авна гэсэн үг бас биш.УБ-т бие даагчид сонгогдох магадлалтай: Иймд МАН УИХ-д олонхи болох уу, эсвэл олон суудал авах уу гэдэг л үлдэждээ.

Avatar

Зочин 2020-01-29 203.217.139.225

МАНгарууд ч ард түмнээ доромжилж бн даа. Хариу нь гашуунаар ирнэ дээ.

Avatar

Зочин 2020-01-29 192.82.72.51

МАНАНГИЙН хогийн зэвүүн жудаггүй увайгүй шуналын тулам хүмүүс гэж хэлэх аргагүй үе үеийн монголын хувь заяаг шороотой хутгаж бгаа улс төрч нэртэй новшнууд минь ЭХ ОРОН АРД ОЛНЫГ МИНЬ ТАЙВАН БАЙЛГААД ЗАЙЛААД ӨГӨӨЧ

Avatar

зочин 2020-01-29 66.181.169.116

амарбаясгалан аюурсайхан амарсайхан гээд л энэ намд дээр нь хөх тэнгэрээс өөр юм байдаггүй гэж боддог том нөхдүүд их байх юмаа нийлээд хор найруулаж ч байгаа даа аюгүй бол. энэ намын эрх хавнууд юмуу хаашаа юм. өнөөдөртөө эд ханхалзаж байна даа намын дарга нь ч юу хэлсийг нь гүйцээхээр зүтгэдэг бололтой

Avatar

Zochin 2020-01-29 213.61.242.164

Yag zov nerlechihlee

Avatar

Хаку 2020-01-29 192.82.74.159

Хэнтийн 15000 иргэн 1 төлөөлөлтэй бол Баянзүрхийн 72500 иргэн 1 төлөөлөлтэй байхаар тойрог хуваарилсан нь МАН 2020 оны сонгуульд онколдохын цондон

Avatar

Зочин 2020-01-29 202.179.31.85

айгаагүй юм бол энхбаяр ахтай үзээч хүүкэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж