Австралийн эрдэмтэд коронавирусийг шинээр гарган авчээ | News.MN

Австралийн эрдэмтэд коронавирусийг шинээр гарган авчээ

Австралийн эрдэмтэд коронавирусийг шинээр гарган авчээ

Австралийн эрдэмтэд коронавирусийг шинээр гарган авчээ

Австралийн эрдэмтэд шаргуу ажилласаар коронавирусийг Хятадаас гадна лабораторид анх удаа гарган авч, "чухал нээлт" хийсэн байна. Шинэ нээлт дээр ДЭМБ-тай хамтран ажилласнаар вирусийн эсрэг тохирсон эмчилгээг олох найдвар төрж байгаа аж. БНХАУ-ын эрдэмтэд өмнө нь вирусийг лабораторийн нөхцөлд гарган авсан ч вирусийг биш, зөвхөн геномын дарааллыг нь л ДЭМБ-д хуваалцсан аж.

Австралийн тусгай лабораторийн судлаачид халдвар авсан өвчтөнөөс вирусийн дээжийг нэгдүгээр сарын 24-нд авч хуулбарласан байна. Судалгааны багийн доктор Майк Каттон "Бид ийм тохиолдолд эртнээс төлөвлөгөө, бэлтгэлтэй байсан. Тиймээс энэ удаад бид ийнхүү шаргуу ажиллаж чадлаа" хэмээн ярьжээ.

Вирусийн хуулбарыг гарган авснаар тус судалгааны материал дээр эм болон бодисуудыг туршин, вирусийн хариу үйлдлийг судлах замаар тохирсон эмчилгээг олох боломжтой юм.

Мөн судалгааны үндсэн дээр өвчний эрт үе буюу шинж тэмдэг илрэхээс өмнө вирусийг илрүүлж, оношлох боломжтой болж байгаа аж. БНХАУ-ын мэдээлснээр, коронавирус энгийн ханиад шиг 2-10 хоногийн далд үедээ халдварлах чадвартай учир ийнхүү эрт илрүүлэх нь маш чухал юм.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bek 2020-01-29 66.181.161.28

Hilee haawal bolooshde

Avatar

иргэн 2020-01-29 150.129.142.217

Сайхан мэдээ байна, судлаачид бэлтгэлтэй газрууд тэгнэ дээ. Дэлхийн олон түмэн аврагджээ яамайдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж