Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой | News.MN

Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой

Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой

Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой

БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны төлөөлөгч Ли Синван Мягмар гариг (2020.01.28)-т хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Шинэ төрлийн коронавирус нь нүдний салст бүрхэвчээр дамжин хүний биед халдварлах боломжтой” хэмээн мэдээлжээ.

Тэрбээр “Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа нь арьс салст шүргэлцэх замаар халдварлах боломжтой. Хэрэв вирус таны гарын арьсанд орж, та болгоомж сэрэмжгүйгээс нүдэндээ хүргэвэл вирусийн халдвар авч болзошгүй. Тиймээс заавал амны хаалт зүүж, гараа сайтар угаах нь вирусийн халдвар тархах, халдвар авах эрсдэлийг бууруулна” гэж тэрбээр хэлснийг Хятадын "Жэньминь жибао" сонин мэдээлсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр, Хятадад 9200 хүнд шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч, 5974 нь халдвартай болох нь тогтоогдож, амиа алдагсдын тоо 132-д хүрчээ.

Эх сурвалж: ТАСС
Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

VODK@ 2020-01-29 153.227.80.222

Arhi sain uugaad shaagaad bai, alcohol, spirteer virus-iig nam dar, arhi s***, 100 gr tat!!!!!

Avatar

Зочин 2020-01-29 139.5.219.166

Тоймч Ганхуяг короно вирус ургамал, амьтан, хүнд хадварлана гэж байна. Ертөнцийн төгсгөл үү?

Avatar

Зочин 2020-01-29 150.129.142.76

Халдварлаж болно

Avatar

Зочин 2020-01-29 64.119.20.15

hudlaa *aalaadaa. bbc cnn eer l lav iim medeelel alga. live updatetei site uud tanaihaas hotsrono gej l bhgui bailgui

Avatar

Зочин 2020-01-29 150.129.142.76

Чи тиым гадаад хэлтэй юм бол короновирусын халдвар хэрхэн яаж дамждаг талаар уншаад үзээрэы

Avatar

Зочин 2020-01-29 82.135.30.192

BBC CNN chini tegeed burhan yum uu? Hutsdag muu shaaltuur ve. Damjina geed junduu olon gazar bicheed baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж