Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой

Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжин халдварлах боломжтой

БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны төлөөлөгч Ли Синван Мягмар гариг (2020.01.28)-т хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Шинэ төрлийн коронавирус нь нүдний салст бүрхэвчээр дамжин хүний биед халдварлах боломжтой” хэмээн мэдээлжээ.

Тэрбээр “Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа нь арьс салст шүргэлцэх замаар халдварлах боломжтой. Хэрэв вирус таны гарын арьсанд орж, та болгоомж сэрэмжгүйгээс нүдэндээ хүргэвэл вирусийн халдвар авч болзошгүй. Тиймээс заавал амны хаалт зүүж, гараа сайтар угаах нь вирусийн халдвар тархах, халдвар авах эрсдэлийг бууруулна” гэж тэрбээр хэлснийг Хятадын "Жэньминь жибао" сонин мэдээлсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр, Хятадад 9200 хүнд шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч, 5974 нь халдвартай болох нь тогтоогдож, амиа алдагсдын тоо 132-д хүрчээ.

Эх сурвалж: ТАСС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж