Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв | News.MN

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус газрын Хууль, эрхзүйн хэлтсийн  дарга А.Даваажаргал дараах мэдээллийг өгсөн юм.


Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 27-ны өдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Тухайлбал, БНХАУ-д анх илэрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гаргасан. Тухайлбал, шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг бар, пабуудыг цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулахаар болсон.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахгүй. Мөн УОК-оос ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийг шалгалт авах нэрийдлээр олноор нь цуглуулсан зөрчил ч илэрсэн. Тухайн сургуульд хариуцлага тооцож, ажлын хэсэг гарч, бусад сургуулиудад хяналт, шалгалт хийгдэж байна.

Улсын болон хувийн сургууль, цэцэрлэгээс гадна хүүхдийн өдөр өнжүүлэх байрны талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй учраас хороо дүүрэг болон цагдаагийн байгууллагын тусламжтайгаар үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Захирамж зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр, албан байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Тиймээс нийт иргэддээ Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Мөн томоохон хэмжээний зах худалдааны төв, супермаркетуудыг хаах захирамж гараагүй гэдгийг онцлоод, хүмүүс хүнсээ нөөцөлснөөс нийгэмд үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол үүсгэх хэмжээнд хүрч магадгүйг анхааруулав. “Буянт-Ухаа” 2 хорооллын подвальд орон гэргүй хүмүүсийг байршуулж, нийгэмшүүлэх арга хэмжээ авах гэж байна гэх мэдээлэл цахим хуудаснаа явах болсныг ч мөн үгүйсгэлээ.

Хотын даргын зүгээс орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтэнд хөлдөх эрсдэлээс хамгаалах асуудлыг судлахыг холбогдох байгууллагуудад өгсөн нь үнэн. Гэхдээ яаж ч бодсон “Буянт-Ухаа” 2 хорооллын подвальд 3000 гаруй иргэнийг яаж байлгах вэ дээ. Худлаа мэдээлэл гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.195

Тэгвэл хурдхан шиг нөөцлөх ёстой юм байна тээ хаха жаахан мэдрэмжтэй яриач

Avatar

Зочин 2020-01-29 202.131.243.186

90-ээд он биш дээ. Хомсдол үүсгэхгүй байж болмоор л юм

Avatar

Зочин 2020-01-29 54.37.74.85

Хаах ч юм шиг үгүй юм шиг юм ярьчихсан л бн. Тэхээр манайхан л болсон хойно үнийг хөөрөгдөнө шүү дээ. Үг хэлээ бодож яримаар юм

Avatar

meedee 2020-01-29 202.55.188.91

москвад ханиалгахад улаанбаатар найтаанаа гэж МАН ын нэг үеийн үзэл явсаар байсаны хар гай энэ.одоо үнийн хөөрөгдөл барааны хомсдолыг үүсгэж авахыг эрмэлзэж байна.яагаад энэ төр засаг ингэж их сүржигнээд туйлшираад байнаа.Утга нь амархан монголд хар хүйтэнд халуун орны вирус идэвхиждэггүй юм. зүгээр л хүйтэний ханиадны л асуудал байгаа.ирэх сонгуулиар ард түмэнээ аварсан болж харагдах гээд л тэр шүү дээ.Корона SARS аас ч амархан устах вирус гэж Эрдэмтэд мэдэж байна ш д.

Avatar

Зочин 2020-01-29 64.119.24.19

za yadgiin hed honog techihvel orkuud bugd hunsee nuutsluud nutag butschihna. dahiad jaahan ailgaad ugchihvul UBiin asuudluud shiidegchihgeed baina

Avatar

Доко 2020-01-29 202.21.108.167

Ард түмний ухамсар дорой байна

Avatar

Зочин 2020-01-29 66.181.181.35

Зам хаана гэж юугаа хуцаад байгаа малнууд вэ? Хотын зам бүрэн чөлөөтэй байна.

Avatar

Зочин 2020-01-29 59.153.114.60

Зах

Avatar

Монгол хүн. 2020-01-29 103.10.21.56

Ямар ч нийгмийн хямралтай үед хийх мэдэгдэлээ маш тооцож хийж ёстой. Эсвээс ниймгийн хямрал үймээн самуурал авчирна.

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.221

Шадар сайд Энхтүвшин гэж зөнөг худлаа сүржигнэж айдаст автуулан үнийг хөөрөгдөө Хөөж явуул зөнөгийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж