Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Зах хаана гэх мэдээлэл хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэв

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус газрын Хууль, эрхзүйн хэлтсийн  дарга А.Даваажаргал дараах мэдээллийг өгсөн юм.


Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 27-ны өдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Тухайлбал, БНХАУ-д анх илэрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гаргасан. Тухайлбал, шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг бар, пабуудыг цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулахаар болсон.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдахгүй. Мөн УОК-оос ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийг шалгалт авах нэрийдлээр олноор нь цуглуулсан зөрчил ч илэрсэн. Тухайн сургуульд хариуцлага тооцож, ажлын хэсэг гарч, бусад сургуулиудад хяналт, шалгалт хийгдэж байна.

Улсын болон хувийн сургууль, цэцэрлэгээс гадна хүүхдийн өдөр өнжүүлэх байрны талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй учраас хороо дүүрэг болон цагдаагийн байгууллагын тусламжтайгаар үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Захирамж зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр, албан байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Тиймээс нийт иргэддээ Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Мөн томоохон хэмжээний зах худалдааны төв, супермаркетуудыг хаах захирамж гараагүй гэдгийг онцлоод, хүмүүс хүнсээ нөөцөлснөөс нийгэмд үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол үүсгэх хэмжээнд хүрч магадгүйг анхааруулав. “Буянт-Ухаа” 2 хорооллын подвальд орон гэргүй хүмүүсийг байршуулж, нийгэмшүүлэх арга хэмжээ авах гэж байна гэх мэдээлэл цахим хуудаснаа явах болсныг ч мөн үгүйсгэлээ.

Хотын даргын зүгээс орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтэнд хөлдөх эрсдэлээс хамгаалах асуудлыг судлахыг холбогдох байгууллагуудад өгсөн нь үнэн. Гэхдээ яаж ч бодсон “Буянт-Ухаа” 2 хорооллын подвальд 3000 гаруй иргэнийг яаж байлгах вэ дээ. Худлаа мэдээлэл гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж