Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж дийлэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж дийлэх үү?

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж дийлэх үү?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Улс төрийн хүрээнийхэн энэ талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй бөгөөд “УИХ түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж чадахгүй байж жүжиг тавихаа боль” гэсэн санал, сэтгэгдлүүд давамгайлж байгаа ажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Н.Номтойбаярыг У.Хүрэлсүхийн “үгэнд ороогүй” гэсэн шалтгаанаар "оролдож" буй ч МАН түүний эцэг, “МАК”-ийн эзэн Н.Нямтайширыг байгаа цагт бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж санасны гарз болох бололтой.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2020 он гармагц Төрийн ордонд “зочилж”, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өргөн барьсан. Гэвч ямар үндэслэлтэй талаар ямар нэг тайлбар хийгээгүй билээ.

УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаас прокурорын байгууллагаас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг асуудлаар 100 хувь санал нэгдсэн юм.

Прокурорын байгууллагаас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналын томьёоллоор асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод буй билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж