"Хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хянаж дийлэхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

"Хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хянаж дийлэхгүй байна"

"Хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хянаж дийлэхгүй байна"

Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаасан. Мөн олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газрын үйл ажиллагааг ч хориглоод байна. Энэхүү хөл хорио нь БНХАУ-аас АНУ, БНСУ, Япон зэрэг 14 оронд тархаад буй коронавирус Монголд тархахаас сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэр  юм.

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гэдэг сонголттой нүүр тулаад байна. Тиймээс эцэг эхчүүд нэг өдрөөр ээлжилж хүүхдээ харах, хамаатан садан танилындаа түр орхиж, даргынхаа нүдийг хариулж ажил тарах цагаас эрт гарах зэргээр зохицуулж буй талаар ярих болов. Энэ асуудал сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд харьцангуй өөрөөр тусч байна. Хүүхэд нь биеэ дааж эхэлсэн тул өдрийн цагаар гэрт нь үлдээж байгаа ч гар утас, интернетийн хэрэглээнд нь хяналт тавьж чадахгүйд хүрч буй тул эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болжээ. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу зааснаар хүүхдүүдийн гар утасны хэрэглээ багасна гэж эцэг эхчүүд үзэж байна.

ХҮҮХДҮҮД ЧӨЛӨӨТ ЦАГАА ГАР УТАС, СОШИАЛ ОРЧИНД ҮР АШИГГҮЙ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

 Иргэн С.ДЭЖИДМАА: 

Сургууль цэцэрлэгийн амралтыг нэг сар сунгасан нь зөв шийдвэр болсон. Хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуудалгүй л байна.

Би сургуулийн бага болон дунд ангид сурдаг хоёр зээтэй. Тэд маань амралтаараа утаснаас салахгүй, хүүхэлдэйн кино л үзэж байна. Теле хичээлийг нь заавал утасны хэрэглээ нь багасах байх. Анхаарал нь илүү хичээлдээ төвлөрнө.

 

 

 

Иргэн Ж.ОТГОНБАЯР: 

-Манай хүүхэд зургадугаар ангид сурдаг. Хичээл нь амарсан болохоор утасны хэрэглээ нь ихсэж байна. Өдрийн турш утаснаас салахгүй. Чөлөөт цагаа сошиал орчинд үр ашиггүй өнгөрүүлж байна.

Хэдийгээр гар утсаа боль, хичээлээ давт гэж шаардлага тавьдаг ч түр хугацаанд л утаснаасаа холддог. Хяналт л тавихгүй бол утаснаасаа холдохгүй. Тиймээс теле хичээл нь эхлээсэй гэсэн хүлээлттэй байна. Телевиз болон цахимаар хичээлийг нь зааж эхэлбэл утасны хэрэглээ нь багасч, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлнэ гэлээ.

 

 

Иргэн Д.ЭРДЭНЭЖАРГАЛ: 

-Манайх сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Дунд болон бага ангид сурдаг. Хүүхдүүд хичээл нь амрахаар утастай л нөхөрлөж байна. Ихэнхдээ сошиал орчинд цагийг үр ашиггүй өнгөрүүлж байгаа нь харагддаг. Эсвэл тоглоом тоглоно. Шаардлага тавиад ч хүчрэхгүй.

Уг нь сургууль, цэцэрлэгийн амралтыг нэг сараар сунгасан нь зөв. Теле хичээлийг нь заавал утасны хэрэглээ нь багасна гэж бодож байна.

 

 

 

БНХАУ-д дэгдээд буй коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол гараа сайтар угааж, дархлаагаа дэмжихийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Гар утасны хэт их хэрэглээ нь хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлж, дархлааг сулруулдаг байна. Өнөөдрийн байдлаар, монгол хүүхдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэж буй нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж