Х.Баттулга, Тоне Уихельмсен Троэн нар уулзлаа | News.MN

Х.Баттулга, Тоне Уихельмсен Троэн нар уулзлаа

Х.Баттулга, Тоне Уихельмсен Троэн нар уулзлаа

Х.Баттулга, Тоне Уихельмсен Троэн нар уулзлаа

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсныхаа дараа хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзаж, айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, айлчлалаар яригдсан асуудлуудад өндөр хэмжээнд анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Ялангуяа Монгол Улс Үндсэн хуульдаа Баялгийн сантай байх, түүгээрээ дамжуулан байгалийн баялгаа иргэн бүрт ижил тэгш хүртээх заалт оруулснаа хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд Норвег Улсын баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгасан юм.

Хатагтай Троэн мөн “Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь Норвегийн баялгийн сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” тул энэ санг үүсгэн байгуулсан болоод үйл ажиллагааг нь өдийг хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хувцаалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд талууд сангийн үйл ажиллагааг эхлүүлж, загвар менежентийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг Монгол Улс руу илгээх, хамтран ажиллах асуудлаар дэлгэрүүлэн ярилцсан юм.

Мөн хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, салбарын болон өндөр, дээд хэмжээндээ цаашид ямар чигт, хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-29 193.57.67.241

Норвегид хийсэн мөн ч олон удаагийн айлчлалаар энэ асуудлыг судалж байна даа. Үүгээр өндөрлөөд ажилдаа ороосой билээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж