Ё.БААТАРБИЛЭГ: 402 УДААГИЙН 40 ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ 18 ТЕЛЕВИЗЭЭР ЗААНА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.01.29/ сургууль, цэцэрлэгийг амраах шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Хөл хорио тогтоосон асуудал учраас спорт, урлагийн ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хичээл, сурлага, гадуур авч явахгүй байх зэрэгт онцгой анхаарахыг хэлсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ:
-Гуравдугаар сарын 2-ныг хүртэл тодорхой ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргасан. Юуны өмнө цэцэрлэг, ЕБС-ын хүүхдүүдийн зуны амралт хугацаандаа дуусгавар болно. Мөн гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног байсныг нэг долоо хоног болгож, ЕБС-ын гурав, дөрөвдүгээр улирлын зарим өдөр зургаан өдөр хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд таван өдрөөрөө ажиллаад явна. Энэ хугацаанд 18 телевизээр гаргах бөгөөд 1-12-р ангийн хичээлийг 12 өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацах бөгөөд бусад телевизүүд давтан гаргахаар зохицуулсан байна. Мөн телевизүүдийн хувьд онлайн хичээлүүдийг ухрааж үзэх боломжоор хангаж байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад 20 гаруй хоногийн хоцрогдол үүсэх учраас хорио цуцлагдсанаас хойш буюу гуравдугаар сарын 2-ноос хойш сарын хугацаанд зургаан өдөр хичээллэх, амралтыг нь цуцалж, хичээллэхээр төлөвлөөд байгаа аж. Багш нарын хувьд бол амралт биш хөл хорио тогтоосон учраас байгаа газраасаа суралцагчидтай холбогдож, харилцах боломжтой сувгуудаар харилцах үүрэг өгч байгаа. Хорио цээрийн хугацаанд багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай, бүтнээр олгох бөгөөд харин илүү цагийн мөнгө олгохгүй юм байна. Хуулиар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь олгох ёстой юм. Мөн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох юм.
Теле хичээл: Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина.
ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААХ ТЕЛЕВИЗҮҮД




















Ш.ЧИМЭГ
/*-*/ 2020-01-29 49.0.212.35
ха ха ха, ангидаа багшаар заалгаад юу ч сурдаггүй улс телевизээр заалгаад сурах уу. Бас тэр хичээл дундуур нь байсхийгээд л реклам сурталчилгаа гарна даа
Зочин 2020-01-29 203.91.116.42
5-аас дээш ангийн хүүхдүүдийн хичээлийн хуваарь нь хаана байгаа юм бол?
Цогтгэрэл 2020-01-29 202.55.188.38
Энэ маш зөв ажил. Ялангуяа хөдөөгийн хүүхдийн цахим боловсролын байнгын хөтөлбөртэй болох хэрэгтэй
/*-*/ 2020-01-29 49.0.212.35
Хөдөөнийхөн цахим боловсрол байтугай DDISH TV-ийнхээ төлбөрийг ч дийлэхгүй байхад яаж телевизээр хичээл үздийн, "гарч хонио хариул, аргал түү" – амьдрал ийм л байдийм
ТАНК 2020-01-29 103.212.119.69
ЭНЭ "САЙД" ТАНК ОЛСООР ХҮЛЭХ ХИЧЭЭЛ Л ЗААЖ МАГАДГҮЙ.
zochin 2020-01-29 133.25.247.203
Энэ сайд гэж юу ч мэдэхгүй гөлдийсөн юм, харваас нэг үйлэсгүй. Өөрөө ямар ч боловсролгүй, чадваргүй ийм амьтан боловсролын салбарыг толгойлохоор энэ салбар яаж ч өөдлөх билээ дээ.
meedee 2020-01-29 202.55.188.91
ардын хүүхдүүд онлайнаар хичээл заалгана гэнээ.аргаа барсан сайдын шийдвэр энэ шүү дээ.суулгаад заагаад байхад сурдаггүй хүүхдүүд солонгос киноогоо л үзнэ шд.
meedee 2020-01-29 202.55.188.91
москвад ханиалгахад улаанбаатар найтаанаа гэж МАН ын нэг үеийн үзэл явсаар байсаны хар гай энэ.одоо үнийн хөөрөгдөл барааны хомсдолыг үүсгэж авахыг эрмэлзэж байна.яагаад энэ төр засаг ингэж их сүржигнээд туйлшираад байнаа.Утга нь амархан монголд хар хүйтэнд халуун орны вирус идэвхиждэггүй юм. зүгээр л хүйтэний ханиадны л асуудал байгаа.ирэх сонгуулиар ард түмэнээ аварсан болж харагдах гээд л тэр шүү дээ.Корона SARS аас ч амархан устах вирус гэж Эрдэмтэд мэдэж байна ш д.
Buh tuvshnii buren hicheeltei Tsahim hicheeliin web sitettei boloyoo 2020-01-29 124.158.111.52
Saidaa ene zavshaanii ashiglaad buh tuvshnii buren hicheeliin interneted tavij tsahim surgaltiin web tei bolgoj uguuch, huuhduud maani olon hicheeliig oilgohgui irdeg tohioldol bdg. Bas bie daan surah nutsol burdeneshudee
ЗОЧИН 2020-01-29 46.244.29.194
ХЭРЭВ СУРАХ БИЧГЭЭ ДУНДАА ХЭРЭГЛЭДЭГ СУРАГЧИД ГЭРТЭЭ ИНТЕРНЕТГҮЙ БОЛ sudal-sudal,blogspot,com САЙТААС ТАТАН АВЧ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА ШҮҮ.
ЗОЧИН 2020-01-29 46.244.29.194
СУРАГЧИД СУРАХ БИЧГҮҮДЭЭ econtent.edu.mn – ЭЭС ОНЛАЙНААР ҮЗЭЖ БОЛОХООС ГАДНА, ГЭРТЭЭ ИНТЕРНЕТГҮЙ БОЛ sudal-sudal.blogspot.com САЙТААС ТАТАН АВЧ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА ШҮҮ.
зочин 2020-01-29 103.212.118.223
12 АНГИЙН ХИЧЭЭЛИЙГ БУЦАЖ ҮЗДЭЖ БОЛДОГ тЕЛЕВИЗЭЭР ЯВУУЛААЧЭЭ.
Зочин 2020-01-29 202.21.112.37
хаврын ядаргааны үеэр хагас сайн хичээллэхээр улам ядарна шдээ, түрүү жил тэгсэн. тэрний оронд 3-р улиралд амраахаа болиеоо