Чанаргүй зээлийн хэмжээ гурав дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээлийн хэмжээ гурав дахин нэмэгджээ

Үндэсний cтатистикийн хорооноос мэдээлж байгаагаар мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурч, 9 их наяд 938.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн 52.1 хувийг төгрөгийн хадгаламж, харин 21 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлжээ. Мөн 10.4 хувийг гадаад валютын харилцах, 12 хувийг төгрөгийн харилцах дансны үлдэгдэл бүрдүүлсэн байна.

Хадгаламжийн хувьд нийт үлдэгдэл 7 их наяд 828.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 4.4 хувиар нэмэгджээ. Иргэд гадаад валютаар мөнгөө байршуулах хандлага хэвээр байгаа буюу үлдэгдлийг II улиралтай харьцуулахад 2.7 хувиар нэмэгдсэн бол төгрөгийн хадгаламж мөн адил хоёр хувиар өссөн байна. Харин зээлийн өрийн үлдэгдэл эхний гурван улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад 4.5 хувиар буурч, хурд нь саарчээ.

Иргэдийн зээл төлөлт хугацаа хэтрэх хандлагатай болж, чанаргүй зээл нэмэгдэж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс гурав дахин нэмэгдэж, 828.6 тэрбум төгрөг болсон байна.

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж