CSCAP-ийн нэгдсэн хуралдаан Монголд болно

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

CSCAP-ийн нэгдсэн хуралдаан Монголд болно

Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдөр “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо зохиогдож байна. Тус арга хэмжээг CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн(ССХ) зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцож байна.

CSCAP бол бүс нутгийн аюулгүй байдлын орчин,учирч буй сорилтын талаарэрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, санал, санаачилгыгтөр, засгийн холбогдохбайгууллагад зөвлөмж болгон хүргэх,аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхийтөрийнбус байгууллага  юм. Тус байгууллага Еврази, Америк, Австрали тивийн улсыг эгнээндээ нэгтгэж жил ирэх бүр хүрээгээ тэлж байна. Монгол Улс тус байгууллагад 1996 онд элссэн ч өнгөрсөн хугацаанд зөвхөн судалгааны багт оролцсон байдаг.Энэ удаагийн хуралдааныгзохион байгуулахэрх авсан явдалнь Монгол Улсбүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйн тод илрэл болно.Тус байгууллагын Удирдах зөвлөл жилд 2 удаа, харин нэгдсэн хуралдаан хоёр жилд 1 удаа болдог юм. Нэгдсэн хуралдаанд бүс нутгийн төр засгийн удирдах албан тушаалтан, элчин сайд, нэр хүндтэй эрдэмтэд оролцдог уламжлалтай.

Эдүгээ Зүүн хойд Азийн бүс нутагт их гүрнүүдийн цэрэг-улс төр, эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн Солонгосын хойгийн байдал тогтворгүй хэвээр, Зүүн Азид газар нутгийн маргаанаас үүдсэн сөргөлдөөн гарч болзошгүй энэ эгзэгтэй цаг үед тус байгууллагын гишүүн орнуудааснэр хүндтэй эрдэмтэн, судлаачид ирж буй нь зөвгарц, боломж бий болгох, ойлголцлыг нэмэгдүүлэхач холбогдолтой билээ.

Хуралдаанаар Ази Номхон далайд тулгарч буй бэрхшээл, өнөөгийн байдал, тус бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцооны бүтэц, институцчилагдсан байдал; бүс нутгийн эрчим хүч, тээврийн хэлхээ холбооны хөгжлийн хандлага, боломж; хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн тэмцэх асуудлаархамтран ажиллах; далайн хамтын ажиллагаа; бүс нутаг дахь итгэлцэлийг бэхжүүлэхаргаас урьдчилан сэргийлэх дипломатхэлбэртшилжих зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцана.

CSCAP-ийн 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан нь 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө болж буйгаараа онцлогтой болж байна.

Нэгдсэн хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагаас “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж