Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.
Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг аж.
Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаж байна. Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй баритон Э.Амартүвшиндээ сонгодог урлаг сонирхогчдын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Б.ЦЭЦЭГ
Zochin 2020-01-29 66.181.181.107
Авьяастай дуучинд амжилт хүсье
Sonirhogch 2020-01-29 182.228.2.151
Malnuud mine bitgii Mongolin neree gargaj baigaa duuchdaa haritsuuljii 2 tald huvaagdaad negniige muulaad p..uud cine.
Dotoroosoo l otsii shvv mongolchuud
Хѳдѳѳгийн хүн 2020-01-29 103.229.121.152
Бахархаж байна.Дэлхийд гайхагдсан урлагийн охь тал нутгийн нүүдэлчин түмний шуранхайг МОНГОЛын охид,хѳвгүүд ѳлгийдѳн авч түгээсэн бол хоёр дахь охь ИТАЛийн тариачин олны арийг эх оронд нь мэдрүүлж яваа бидний нэгэн эс хүүгээрээ монгол түмэн бахархаж байна.Хилийн дээс ч давахгүй хэлбэрдэгч "бяцханчуудад" бусдыг дуурайж хүндэтгэлийг үзүүлэхийн оронд Янжинлхамын элч хүүгээ МОНГОЛ ТѲР минь хүлээж авна уу.Дэлхий түмэн МОНГОЛ хүүгээр бахархаж байна.
Oyunsuvd russia 2020-01-29 84.204.53.212
Belen materlaiig orchyylahdaa zuw medeelel tawij baigaarai setguulchid ee!!! Medee ug ch baigaa ni ch ter!!! Ene Verona hotiin Arena zadgai teatrt dyylsan dyychdaas shalgaryylj baigaa ym baina. Medeeg buren unshij uzlee!!! Mun orosiin holboonii ulsad dyylj baigaa MUGJ.G.Ariunbaatar mariinskii teatriin undsen bish urilgiin gotslol dyychin gegdej site deer ni bichsen baina. Tiim bolhoor medeellee unen zuw ugch bai!!! Manai zalyys chadnaa uragshaa
Зочин 2020-01-29 202.126.88.39
За Ариунбаатар бол Амартүвшингийн хажууд дэлхийд сураг байхгүй сонирхогч төдий шүү! Нар шар будаа 2-ийг бүү харьцуулаарай.
Амраа 2020-01-29 84.204.53.212
Ариунбаатарыг барах уу? Тийм сайн байсын бол чайковский, кардифф 2т түрүүлхээ яагаав?
зочин 2020-01-29 66.181.188.217
ура баяр хүргэе амжилт
Ачу 2020-01-29 194.230.159.202
Амжил.
Дэвшжээ 2020-01-29 182.160.2.20
Дэвшжээ гэж бичнэ.
/*-*/ 2020-01-29 49.0.212.35
Энэ мэдээг бичмэр аядагч малаа, элэнцэгний чинь Oscar вэ, Opera Star л гэхчив. Худлаа ёжлохчоо аядаад байгаамуу хаашаа юм
Зочин 2020-01-29 93.36.124.57
Бэлэн удирдамжынх нь эх хувийн зургууд яваад байхад орчуулаад бич л дээ. Verona сан биш Verona хотын Arena задгай театрын сан гэсэн байналээшдэ
Зочин 2020-01-29 202.179.25.195
Амжилт хүсье. Гэхдээ битгий ингэж худлаа сенсацилаач дээ. Авбал авах л шагнал шүү дээ. Энэ чинь энэ байтугайгаас нь зулгаачихсан аавын хүү шүү дээ
Зочин 2020-01-29 202.21.111.98
Баяр хүргэе. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
А 2020-01-29 203.98.76.9
Баяр хүргэе. Авьяастай дуучинд амжилт хүсье
Зочин 2020-01-29 66.181.161.65
Баяр хүргэе. Мундаг дуучин. Цаанаа өвөрмөц гоё дуугардаг
Зочин 2020-01-29 66.181.161.116
9
uugii 2020-01-29 202.21.108.30
amjilt husiiiiiii