Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болсон байна.

Үндэсний хороог Засгийн газар, ажилтны болон ажил олгогчдын байгууллагын тэнцүү тооны төлөөлөлтэй байгуулах хуулийн заалтыг үндэслэн тал бүрээс зургаан төлөөлөл оролцуулж, нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар боллоо.

Мөн тус хурлаар Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцээд уг Санамж бичигт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2015-10-21 176.57.33.71

ЭНЭ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЦӨВҮҮН ЦАГТ АЛБА ХААЖ БАЙНА. АРАЙ ДЭЭР НЬ 37 ОН БИШ ЮМ ДАА. Ер нь Монголд яамдын чадал чансаа ямар байдаг вэ. Энэ талаар шалгуур үзүүлэлт байна уу. Хэн ч хамаагүй хэн нэг ямар ч төрийн албаны залгамж халаа үзүүлэлтээр томилогдоогүй даргын зан араншинд нийцэж л байвал төрийн албан хаагч байх уу. Бичвэл их юм байна, мөн ч харамсалтай, гуниг

Төрийн албтай холбоотой ГАРЫН АВЛАГУУД 2015-10-21 103.229.123.17

1."Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүй".Энэ гарын авлагад ҮДГ байгуулах, дүгнэх асуудлаар төсвийн шууд захирагч, нэгжийн дарга-менежер, төрийн албан хаагч гэсэн 3 түвшинд нарийвчилсан зөвлөгөө өгч, гадаад, дотоодын байгууллагын сайн жишээг оруулжээ.Мөн одоо мөрдөж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багшийн болон эрүүл мэндийн ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх арга зүйг боловсронгуй болгох талаарх саналыг тусгажээ.Гарын авлагад үр дүнгийн гэрээтэй холбоотой эрх зүйн орчин өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд тэдгээрийг практикт хэрхэн зөв хэрэглэхийг зөвлөж, зарим хууль, эрхийн актын зүйл, заалтыг эхээр нь тусгасан байна. Мөн одоо мөрдөж байгаа үр дүнгийн гэрээний журам, загвар, аргачлалыг бүрэн эхээр нь хавсаргаж, төрийн байгууллага, албан хаагчдаас үр дүнгийн гэрээтэй холбоотой нийтлэг гардаг асуултад хариулт өгчээ.Гарын авлага нь төрийн албан хаагчдаас гадна энэ чиглэлээр сургалт явуулдаг áàãø нар, ñóäëàà÷èä, îþóòíóóäад зориулагдсан байна. 2."Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт".Энэ гарын авлага нь цалин хөлсний бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын төсвийн шууд захирагчид, хүний нөөцийн ажилтнууд, нягтлан бодогчид, хуулийн зөвлөх, төрийн болон дотоод аудитын ажилтнууд, сургалт, судалгаа эрхэлдэг хүмүүс, нийт төрийн албан хаагчдад зориулсан хоёр дахь хэвлэл юм.Гарын авлагад шүүгчийн цалин хөлс, татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал, тэтгэвэрт гарсан албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хэрхэн тооцох зэрэг сүүлийн үеийн тулгамдсан асуудлаар мэргэжилтний зөвлөгөө оржээ. 3."Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй". Энэ гарын авлага номыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой. Энэ 3 номыг Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авах боломжтой.

Зочин 2015-10-21 203.169.49.44

Юм мэддэг чаддаг шударга өндөр ёс суртахуунтай хүнээс бэргэж, бүр алж хядчихмаар санагддаг байхаа. Ажилгүй болгочихоод ч айсаар суух хөөрхий энэ төрийн эмгэнэл

Зочин 2015-10-21 203.169.49.44

Гадаад яам, Ер нь Монголд яамдын чадал чансаа ямар байдаг вэ. Энэ талаар шалгуур үзүүлэлт байна уу. Хэн ч хамаагүй хэн нэг ямар ч төрийн албаны залгамж халаа үзүүлэлтээр томилогдоогүй даргын зан араншинд нийцэж л байвал төрийн албан хаагч байх уу. Бичвэл их юм байна, мөн ч харамсалтай, гуниг