Коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар /2020.01.29/ 5974 болж, нас барагсдын тоо 131-т хүрч нэмэгдсэн байна. Энэ нь нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1459-өөр, нас барсан хүний тоо 25-аар нэмэгдсэн гэсэн үг юм. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс 228 нь биеийн байдал нь хүнд байгаа бол сэжигтэй тохиолдол 7000 орчим байгаа аж.
Шинээр Колумб улс, Түвдэд вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Малайз, Герман улсуудад халдвар авсан хүний тоо тус бүр гурваар нэмэгдэж, дөрөв болжээ. Хонгконгийн эрх баригчид халдвараас сэргийлэхийн тулд хилээ хаах арга хэмжээ авсан байна.
Мөн халдварын голомт болсон Үхань хотод байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар Америк, БНСУ, Япон, Монгол зэрэг орнууд ажиллаж байгаа билээ. Өнөөдөр өглөө Японы 200 орчим иргэнийг тээвэрлэсэн “Boeing 767” нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газарджээ. Японы засгийн газар хэд хэдэн онгоц дахин илгээхээр төлөвлөж буй ба тус хотоос эх орондоо эргэн очих хүсэлт гаргасан 650 орчим япон иргэн байгаа аж.
Эмнэлгийн ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянаж, халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлаж, халдварын эмнэлэгт хэвтүүлэх юм байна. Харин шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг өөр эмнэлэгт хүргэж, шаардлагатай шинжилгээнүүдийг авахаар болжээ. БНСУ Пүрэв, Баасан гаригт Үхань руу тусгай үүргийн нислэг үйлдэх төлөвтэй байна.
АНУ-ын дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн гэх мэт 240 хүнтэй онгоц Үхань хотоос хөөрчээ. Онгоц замдаа Аляскад газардан шатахуун хийгээд, өнөөдөр Лос Анжелест газардах юм байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-01-29 182.160.0.82
unuudur taksind suulaa jolooch ni amnii haaltgui mar mar geedl ahaa amnii haalt zuuhgui yasan ym be getel MONGOLCHUUD DARHLAA SAITAI TUSAHGUIEEE GENEE AMNII BILGEES ASHTIIN BILEG GEGCHEER TUSAHGUIL BAIGAASAI tenegtej tusaj uwchin taraah wiidee
Зочин 2020-01-29 103.212.119.199
Өчигдөр Японд хятадын жуулчдыг тээвэрлэж явсан 1 жолооч халдвар авсан бөгөөд Хятадад очиж байгаагүй хүнээс хүнд халдварласан анхны тохиолдолд болж байна.
Зочин 2020-01-29 139.5.218.245
АРД НЬ НЭГ ТЭГ ХЭМЭЭД УНШААРАЙ
зочин 2020-01-29 202.131.225.150
яасан вэ?хариу өгөөчээ
asd 2020-01-29 103.80.211.14
SARS
delhii nitiiig tsochrooj gazar avsan ovchin 8800 garan hund haldvarlaj 774 hunii amiig avch odson
ene coronovirus SRS aas iluu hi gazar avah magadlal tun undur bn
Зочин 2020-01-29 64.119.25.190
hjytytyiytitrrer
ЭМЯ мэдээллээ хурдан өгөөчээ 2020-01-29 64.119.25.190
Уржигдар, өчигдөр Гонгконгоос халуурч ирсэн хүмүүсийн шинжилгээ яасан б э ????????????????????
Зочин 2020-01-29 202.131.227.114
Нээрээ яагаад хариуг нь зарлахгүй удаад байна аа? Илэрсэн юм биш байгаа. 24-48 цагийн дотор хариу нь гарна гээд байсан 48 цаг нь өнгөрчихлөө.
Ум мани бадми хум 2020-01-29 202.126.89.199
Удахгүй Чадрахаар нь мэдээлэх байх