Иран: Саеид Моллаейг Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Иран: Саеид Моллаейг Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй

Иран: Саеид Моллаейг Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй

Монгол Улсын иргэн болж, Монголын нэрийн өмнөөс зодоглож буй жүдоч Саеид Моллаейг Ираны Жүдо бөхийн холбоо болон Үндэсний олипийн хорооноос Монголын нэрийн өмнөөс барилдуулахгүй гэж Олон улсын спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан тухай “Judoinside” мэдээлжээ.

Түүнийг Ираны жүдо бөхийн холбооноос гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл аваагүй учир энэ нь хууль зөрчсөн хэрэг. Тиймээс "Токио 2020 олимпийн наадамд Саеид Моллаей эх орныхоо нэр дээр барилдах ёстой" гэж үзэж байгаа аж. Уг асуудлаар CAS-аас Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерийг гэрчээр дуудсан байна. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон ба одоо талууд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа аж.

Саеид Моллаей нь Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2019 оны сүүлээр Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн билээ. Түүний хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саеид Моллаейд Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан юм.

Эх сурвалж: JUDO INSIDE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж