2020 он ширүүхэн эхэллээ | News.MN

2020 он ширүүхэн эхэллээ

2020 он ширүүхэн эхэллээ

2020 он ширүүхэн эхэллээ

Хүн төрөлхтөн нэгэн арваныг элээж дуусаад, шинэхэн арваныг угтан аваад сар ч болоогүй байна. Энэ хугацаанд дэлхийн бөмбөрцөг дээр хэд хэдэн таагүй үйл явдал тохиож, шинэ оны эхлэл ширүүхэн байлаа.

Австралийн түймэрт хагас тэрбум ан, амьтан амьдаараа хуйхлагдав

Австрали улс өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ой хээрийн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тус улс шинэ оноо түймрийн гамшигтай угтсан. Дэгдсэн түймрийн улмаас хагас тэрбум амьтан үхэж үрэгдсэн талаарх мэдээ дэлхий нийтийг цочроож, хүмүүсийн анхаарал сая л Австрали улс руу чиглэв. Гал түймэр, их халалтын улмаас тус улс ган гачигт нэрвэгдэн, амьтад хоол хүнс, усны дутагдалд орж, түймрийн сэтгэл өвтгөм зургууд цахим сүлжээгээр тарсан. Ингээд олны танил эрхмүүд, улс орнууд дор бүрнээ хандив тусламж цуглуулж, Австрали улсыг байгалийн гамшигтайгаа тэмцэхэд гараа сунгасан юм. Нэг үеэ бодвол түймрийн аюул харьцангуй багассан ч хүн төрөлхтөн галын өмнө хүчин мөхөстсөн хэвээр, түймэр ассан хэвээр байна.

АНУ, Ираны хооронд дэлхийн III дайн эхлэх шахав

Австралийн түймрийн араас АНУ, Ираны хурцадмал байдал даамжирч, бараг л дэлхийн III дайн эхлэхээ шахсан. Энэ сарын 3-ны өдөр АНУ-ын арми Иракт тусгай ажиллагаа явуулж, энэ үеэр Ираны хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, тус улсын тусгай хүчний генерал Касем Сулеймани амь үрэгдсэн явдал иранчуудын цөсийг хөөргөж орхив. Хэд хоног гашуудацгаасан иранчууд удалгүй хариуг нь барьж, АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харвасан юм. Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авчирсан хүнд 80 сая ам.доллар амлаад амжсан. Ираны цохилтын дараагаар АНУ мэдэгдэл хийж, Ираны зүгээс дахин цохилт өгвөл тус улсын түүх, соёлын өвүүдийг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн билээ.

Украины 176 хүнтэй зорчигч тээврийн онгоцыг Иран андуурч сөнөөв

АНУ, Ираны нөхцөл байдал түгшүүртэй байх зуур буюу Иран АНУ-ын цэргийн бааз руу цохилт өгснөөс ганцхан цагийн дараа нийслэл Тегеранаас 167 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүнтэй хөөрсөн “Boeing 737” онгоц нууцлаг байдлаар осолдож, ослоос нэг ч хүн амьд үлдээгүй харамсалтай мэдээ дуулдав. Эхэндээ уг онгоцыг техникийн асуудлаас болж осолдсон гэж байсан ч хожим Иран улс онгоцыг АНУ-ын пуужинтай андуурч сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү 176 хүний амь үрэгдэн байж хоёр улсын байдал намжсан юм.

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзав

АНУ, Ираны асуудлын дараа болсон өөр нэг дуулиан шуугиан бол энэ дэлхий дээрх хамгийн том хаант улсын гэр бүлийн дотоодын зөрчилдөөн байв. Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлан, цол хэргэмээсээ татгалзсан нь түүхэн гэж хэлж болох үйл явдал байлаа. Энэхүү үйл явдлыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс харж байсан бөгөөд ерөнхийдөө Африк-Америк гаралтай жүжигчин бүсгүй Их Британийн язгууртны амьдралд дасч чадаагүй учир нь ийм шийдвэр гаргалаа гэсэн хандлага давамгайлж байлаа. Тэд шийдвэрээ олны нүднээс хол байж, амар тайван, өөрсдийнхөөрөө амьдрахын тулд гаргасан хэмээн тайлбарласан юм.

Коронавирусийн халдвар

Өдгөө дэлхийн 10 гаруй орны 5000 орчим хүнд халдварлаж, 100 гаруй хүний амийг авч одсон коронавирусийн халдвар нь анх Хятадын Үхань хотод арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэн. Гэвч 10 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны өвчтөн нас барснаар сая нэг дэлхий нийт энэ аймшигт өвчин рүү анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Одоо дэлхийн улс орнууд хил гаалиа чангатгаж, иргэдээ тус улсаас татаж, Хятадын хэд хэдэн хот хөл хорио тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн энэхүү өвчний дэгдэлт тус улсын аялал жуулчлалын улиралтай давхцсанаас эдийн засагт нь хүчтэй цохилт болж байна. Өвчний тархалт маш хурдацтай байгаа болох үед л энэ өвчнийг үл тоож болохгүй гэдгийг улс орнууд ухаарлаа.

ОХУ-ын Засгийн газар огцров

Энэ сарын 15-ны орой дэлхийн бас нэг хүчирхэг гүрний талаар мэдээ дэлхийн улс төрийн амьдралд тохиож, ОХУ-ын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев тус улсын Засгийн газар огцорч буйг дэлхий нийтэд зарласан юм. Энэхүү үйл явдал нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар Үндсэн хуулинд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд болсон билээ. Ингээд Холбооны татварын албаны даргаар ажиллаж байсан Михаил Мишустин Ерөнхий сайдаар томилогдов. Нэмэлт өөрчлөлтөөр Владимир Путин өөрийн хязгааргүй эрх мэдлийг насан туршдаа дархаллаа гэж дэлхий нийт дүгнэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатад шилжүүлэв

Өөр нэг түүхэн үйл явдал бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал Сенатын танхимд шилжсэн явдал байлаа. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өрсөлдөгчдөө нөлөөлөх гэсэн хэмээн буруутгаж байгаа ба өдгөө түүний гэм буруутай эсэхийг шүүх хэлэлцүүлэг, сонсгол үргэлжилсээр байгаа юм. Ингэснээр тэрбээр гэм буруугаа Сенатаар шүүлгэж буй АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Буруутай нь тогтоогдвол тэрбээр албан тушаалаа алдах юм.

Сагсан бөмбөгийн домог Коби Брайант амиа алдав

Хамгийн сүүлийн дуулиан бол сагсан бөмбөгийн домогт тамирчин, “Los Angeles Lakers” багийн тоглогч байсан Коби Брайант энэ сарын 26-ны өдөр 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алдсан хэрэг байв. Хамгийн харамсалтай нь тэр өөрийн залгамжлагч, 13 настай дунд охин Жианнатайгаа хамт нисч байсан. Аав, охин хоёул тэнгэрт хальсан нь сагсан бөмбөгийн спорт дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлийг өвтгөсөн мэдээ байв.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-29 195.12.59.241

Энэ бол ердөө эхлэл

Avatar

Зочин 2020-01-29 192.82.73.191

David stern iig martsan bna

Avatar

Зочин 2020-01-29 66.181.168.131

Хулгана жил сүүлээ шарвадаг гэж сонсоогүй юу ацнуудаа

Avatar

зочин 2020-01-29 202.179.24.137

Ацгүй шон минь хулгана жил гараагүй байна. Зүгээр л биччихгүй өөрийгөө хэт дөвийлгөж бусдыг үгүйсгэх хандлаганд чинь тохируулж бичив.

Avatar

Болоогүй 2020-01-29 202.126.89.199

Энэ юу ч биш удахгүй дайн эхлэнэ. Цаг хугацааны асуудал болсон

Avatar

Зочин 2020-01-29 182.160.35.128

Муу эр дайнд хөөрнөө гэж

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.42

ХЭРВЭЭ ЖДҮ-ЧДИЙГ ТӨРҮҮЛЭЭГҮЙ БОЛ БИД ЭНХБОЛДЫН КОНЦЕССЧИДТОЙГОО ӨДИЙ ХҮРЭХ БАЙЛАА. ХЭН ХААНА ХЭДЭН ТӨГРӨГ ХУССАНЫГ Ч МЭДЭХГҮЙ ХОРТ ХАВДАРТАА УЛАМ ИДҮҮЛСЭЭР БАЙХ БАЙВ. ХҮРЭЛСҮХЭД ЖДҮ-ГЭЭР АВИЛГА ӨГӨӨД ЭРХ МЭДЛИЙГ АВАХААС ӨӨР СОНГОЛТ БАЙГААГҮЙ. ХАМГИЙН АРЧААГҮЙ НЬ ӨӨРИЙНХ НЬ НЭГ ТӨРСӨН НЬ ЗЭЭЛ АВСАН НЬ ӨӨРӨӨ АВСАНААС ЯЛГААГҮЙ ХЭРЭГ Л ДЭЭ. ГЭХДЭЭ БИ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖДЭГ. ТЭР ТЭМЦДЭГ. ОЛОН ОЛОН ХҮЧНИЙ ЭСРЭГ ТЭР ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ Л ТЭМЦЭЖ БАЙНА. 30 ЖИЛИЙН ТҮҮХЭНД ТҮҮН ШИГ ТЭМЦСЭН ТЭМЦЭГЧ БАЙХГҮЙ.

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.42

ЭЛБЭГДОРЖ ГАНЦ УДАА ЭНХБАЯРТАЙ ТЭМЦСЭНЭЭС ӨӨР ТЭМЦЛИЙГ САНАХГҮЙ БАЙНА. АН МАН ХОЁР ХООРОНДОО ТЭМЦЭЭД БАЙГАА Ч ЮМ ШИГ ҮГҮЙ Ч ЮМ ШИГ. СОНГУУЛИЙН ҮЕЭР ЭНЭ 2 НАМ ӨРСӨЛДДӨГЧ СОНГУУЛИЙН ДАРАА ХЭН НЬ ГАРСАНААС ҮЛ ХАМААРААД ЮУ ДУРТАЙГАА ХИЙГЭЭД ХҮЗҮҮ СЭЭРЭЭ ХОЛБООД НАЙГАЛДААД ЭХЭЛДИЙН. САЯ ТЭТГЭВЭР ДЭЭР ХҮРЭЛСҮХ БАТТУЛГЫН ҮГЭНД ОРЖ ТЭНЭГТЛЭЭ. ГЭХДЭЭ ТЭР ОДООХОНДОО 50-ИАС ДЭЭШ ХУВИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ ЯВЖ БАЙГАА. НОМТОЙБАЯРЫГ ХЭРХЭН ШИЙДЭХЭЭС ТҮҮНИЙ НЭР ХҮНД АСАР ИХЭЭР ӨӨРЧЛӨГДӨХ ЮМ.

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.42

ДҮҮГИЙНХЭЭ НЭР ДЭЭР АВСАН ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛ НЬ ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА ХОЁРЫН ХООРОНДОХ ӨРСӨЛДӨӨНД БАТТУЛГАДАА ТӨМСӨГНИЙ БАРЬЦ АЛДСАН ДАЙНЫ ХҮНДҮҮР ЗОВИУРЫГ МЭДРҮҮЛЖ БАЙНА. ҮҮН ДЭЭР ХҮРЭЛСҮХ НЭГ БОЛ УЛАЙЧИХМААР БАЙНА. НЭГ БОЛ ДҮҮГЭЭ НӨГӨӨ ХЭДЭН ЖДҮЧИДТЭЙ НЬ ХАМТ ТУГ ЗАЛЧИХМААР БАЙНА. ИНГЭН ИНГЭН ГҮРЭЛЗЭЭД ХЭР УДАХЫГ МЭДЭХГҮЙ. ЯМАР Ч БАЙСАН ТҮҮНИЙ РЕЙТИНГ БАТТУЛГААС ИЛҮҮ ГАРСАН НЬ НИЛЭЭН БОДИТОЙ СУДАЛГАА БАЙСАН. ОДОО ЭНЭ ЖДҮ ГЭДЭГ ҮХЛИЙН БАРЬЦНААС ЭРТХЭН ШИГ ЭВТЭЙХЭН МУЛТАР. АРД ТҮМЭН ТАНИЙГ ДЭМЖИНЭ.

Avatar

Иргэн 2020-01-29 103.212.117.17

2020 оны сонгуульд Хүрэлсүх тэргүүтэй ЖДҮчидийн МАН навс ялагдана

Avatar

Зочин 2020-01-29 202.131.227.82

ehniih bolon suliin medee hamgiin hetsuu ne bn

Avatar

Зочин 2020-01-29 202.9.46.114

hamgiin saihan jil gej itgesen ymsan

Avatar

Зочин 2020-01-29 202.9.46.114

uneheer aimshigtai bailaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж