Залуу гал сөнөөгч ажлынхаа эхний өдөр хүүхэд эх барьж авчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Залуу гал сөнөөгч ажлынхаа эхний өдөр хүүхэд эх барьж авчээ

Залуу гал сөнөөгч ажлынхаа эхний өдөр хүүхэд эх барьж авчээ

АНУ-ын Нью-Йорк хотын нэгэн гал сөнөөгчийн ажлын эхний өдөр хэзээ ч мартагдахааргүй болж өнгөрчээ. Учир нь түүний хамгийн анхны дуудлага хүүхэд эх барьж авах байсан аж. Майкл Иаковелло ажлынхаа эхний өдөр хүний амь аварна гэж төсөөлж байсан ч амьдралд нэг шинэ амь авчирна гэж төсөөлөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Майкл Иаковелло болон түүний баг Нью-Йорк хотын Ёнкорст Обадиана Боаке-Абоаге гэх эмэгтэйн өвдөлтөндөө шаналж буй дуудлагыг хүлээн авчээ. Хотын оршин суугч эмэгтэй Риверсайдын өргөн чөлөөнд байрлах өөрийн орон сууцандаа байхдаа дөрөв дэх хүүхдээ гарах гэж байгааг анзаарч, шууд 911 рүү залгасан байна. Гэвч анхны тусламжийнхан ирээд, түүнийг эмнэлэг рүү хүргэхэд дэндүү ойртсон тухай мэдэгджээ. Азаар тэнд байсан шинэ гал сөнөөгч иймэрхүү нөхцөлд бэлтгэгдсэн байсан учир хүүхдийг эх барьж авах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж, эмэгтэйг эсэн мэнд төрүүлж, улмаар ээж охин хоёрыг эмнэлэгт хүргэжээ.

Энэ тухай Майкл Иаковелло хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид барилга руу явж орсон. Энэ бүхэн зүгээр ээ, түргэний машин ирээд л түүнийг эмнэлэгт хүргэнэ хэмээн бодож байсан. Гэвч бидний харснаар хүүхэд мэндлэхэд бэлэн болсон байсан. Би их тэвдсэн шүү. Их сэтгэл хөдөлж байсан ч сурсныхаа дагуу бүгдийг хийсэн. Манай багт шаардлагатай бүх зүйл байсан учир хүүхдийг ядах юмгүй эх барьж авсан" гэж ярьжээ.

Обадиана Боаке-Абоаге бүсгүй эмнэлгээс гарсныхаа дараа гал сөнөөгч дээр очиж баярласан талархсанаа илэрхийлжээ. Мөн Ёнкорсын гал унтраах ангиас ажлынх нь эхний өдрийн амжилтад зориулж Майкл Иаковаллод “Охин байна. Баяр хүргэе, Майк” гэсэн ягаан амтат бялууг бэлэглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж