Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл өсч, алтных буурна | News.MN

Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл өсч, алтных буурна

Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл өсч, алтных буурна

Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл өсч, алтных буурна

2020 онд Оюутолгойн ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхтэй холбоотойгоор тус уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 40 орчим хувиар буурч, зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгаа ажээ.

Мөн Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх талаар “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолсон билээ.

“Туркойз Хилл” компани “2020 онд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ 2021 оноос ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү орохоор байгаа бөгөөд ирэх 2021 онд зэсийн үйлдвэрлэл 170-200 мянган тонн, алтны үйлдвэрлэл 450-500 мянган унцид хүрэхээр байгаа аж. Ийнхүү үйлдвэрлэл өсөх дүр зураг нь ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү шилжихээс гадна далд уурхайгаас гаргасан хүдрийг ашиглах хэмжээ нэмэгдэхтэй холбоотой юм байна.

2020 онд үйл ажиллагааны зардал 800-850 сая ам.доллар байна гэж тооцоолсон бол далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 1.2-1.3 тэрбум ам.доллар, ил уурхайн тоног төхөөрөмжийн зардалд 80-120 сая ам.доллар зарцуулна гэж тооцжээ. Гэхдээ гүний уурхайн зардлын тооцоонд Тавантолгойн цахилгаан станцын зардлыг оруулаагүй байна.

Өнгөрсөн 2019 онд Оюутолгойн уурхайн зэс үйлдвэрлэл 146.3 мянган тонн, алтных 242 мянган унцаар хэмжигджээ. Тодруулбал, өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөт хэмжээ болох 125-155 мянган тоннын түвшинд хүрсэн бол алтны хувьд зорилтот хэмжээ болох 220 мянган унцаас даруй 10%-иар өндөр байсан аж. Баяжуулах үйлдвэрт оруулсан нийт хүдрийн хэмжээ 40.8 сая тонн байсан нь 2018 оны дүнгээс 5%-иар илүү үзүүлэлт юм байна.

Оюутолгойн уурхай 2019 оны дөрөвдүгээр улиралд 32.9 мянган тонн зэс, 24.3 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад буурсан дүн бөгөөд гарц багассан нь ил уурхайн хүдрийн олборлолт 4а болон 6а үе шатнаас бага агуулгатай 4b болон 6b үе шат руу шилжих болсонтой холбоотой аж.

Эх сурвалж: TURQUOISE HILL RESOURCES
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-29 43.228.131.45

Буурсаныг нь хэн мэдэж байна.

Avatar

Зочин 2020-01-29 43.228.131.45

Алтны олборлолт буурна гэдгийг хэн мэдэж байгаа юм.Рио Тинто л мэдэж хэлээд байгаа биз дэ. Манай АМГТГ нь яааг мэдэж харагдаач. Эрдэс баялагийн зөвлөл нь бас юуга мэддэг юм.Гааль, Сорьцын лаборатори нь яаж мэдэх юм. Тэгээд рояалти ч гэх шиг инээдэмтэй юм хийгээд байгаа ш дээ. Эсрэгээрээ өсөж байгааг үгүйсгэхгүй.

Avatar

Зочин 2020-01-29 43.228.131.45

Алтны олборлолт буурна гэдгийг хэн мэдэж байгаа юм.Рио Тинто л мэдэж хэлээд байгаа биз дэ. Манай АМГТГ нь яааг мэдэж харагдаач. Эрдэс баялагийн зөвлөл нь бас юугаа мэддэг юм.Гааль, Сорьцын лаборатори нь яаж мэдэх юм. Тэгээд рояалти ч гэх шиг инээдэмтэй юм хийгээд байгаа ш дээ. Эсрэгээрээ өсөж байгааг үгүйсгэхгүй.

Avatar

Зочин 2020-01-29 202.9.46.58

Коронавирусээс болоод хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй энэ үед Оюу толгой гурил үйлдвэрлэж эхэлмээр байна. Бас маскны хэд хэдэн үйлдвэр байгуулчихад ер нь юу байхав дээ.

Avatar

Зочин 2020-01-29 139.5.218.245

АЛТАА НУУЖ Л БАЙГАА БИЗ.БАГА ТАТВАР ТӨЛӨХ ГЭЭД

Avatar

Нараа 2020-01-29 203.91.115.250

Алтны олборлолт буурна гэдгийг хэн мэдэж байгаа юм.Рио Тинто л мэдэж хэлээд байгаа биз дэ. Манай АМГТГ нь яааг мэдэж харагдаач. Эрдэс баялагийн зөвлөл нь бас юугаа мэддэг юм.Гааль, Сорьцын лаборатори нь яаж мэдэх юм. Тэгээд рояалти ч гэх шиг инээдэмтэй юм хийгээд байгаа ш дээ. Эсрэгээрээ өсөж байгааг үгүйсгэхгүй.

Avatar

Naraa 2020-01-29 203.91.115.250

Б 2020-01-29 202.55.191.130

ХӨӨЕ ХА РАА Л ИДСЭН 34 ХУВИА ЗАСГИЙН ГАЗАР ЗАРЖ УСТГААЧЭЭ. ХУУЛЬ МУУЛИА ӨӨРЧЛӨӨД Ч БОЛТУГАЙ ЗАРМААР ЮМ, БЭЛЭГЛЭСЭН Ч ЯАДАГ ЮМ, АРД ТҮМНЭЭ ӨРӨНД ОРУУЛЖ БАЙСНААС Л ДЭЭР ШДЭЭ

Avatar

MGL 2020-01-29 202.179.31.72

Уг нь тэгмээр л байгаан. Тийм шийдвэр гаргаж гэмээнэ нөгөө попчид чинь бараг бослого гаргах байлгүй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж