Америкчууд кинотеатраас илүү номын санд очдог

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Америкчууд кинотеатраас илүү номын санд очдог

Америкчууд кинотеатраас илүү номын санд очдог

Gallup хэмээх олон нийтийн судалгааны байгууллагаас АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 2019 онд америкчууд номын санд кинотеатр, эсвэл спортын арга хэмжээнээс илүү очжээ. Тус байгууллагын мэдээллээс үзэхэд, номын санд зочлох нь америкчуудын хийдэг хамгийн түгээмэл соёлын нэг үйлдэл хэвээр байгаа бөгөөд Америкийн насанд хүрсэн хүмүүс 2019 онд номын санд дунджаар 10.5 удаа очжээ. Энэ нь хоёрдугаар байрт орсон кинотеатрт очдог үзүүлэлтээс бараг хоёр дахин их байна. Өнгөрсөн онд америкчууд дунджаар 5.3 удаа кинотеатрт очсон бол спортын арга хэмжээнд дунджаар 4.7 удаа очжээ.

Мөн Gallup байгууллага Америкийн залуу үеийнхэн ахимаг настай хүмүүсээсээ илүү их номын санд очиж байгааг тогтоожээ. 18-29 насны залуучууд жилд дунджаар 15.5 удаа номын санд очдог гэсэн бол 30-49 насныхан дунджаар 12.3 удаа, 50-64 насныхан дунджаар 6.8 удаа очжээ. Америк эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бараг хоёр дахин илүү номын сангаар зочилсон байна. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүд дунджаар 13.4 удаа номын санд очсон бол эрэгтэйчүүд дунджаар 7.5 удаа очжээ.

Тус байгууллагын зүгээс номын сан, кинотеатр гэх мэт үйл ажиллагаанд очиход өрхийн амьжиргааны түвшин бас нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Өндөр орлоготой өрхүүдийн гишүүд илүү их үйл ажиллагаанд оролцдог хандлагатай байсан бол амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүд номын сан, спортын үзвэр үйлчилгээ гэх мэт арга хэмжээнүүдэд очих нь бага байжээ.

ЭХ СУРВАЛЖ: thehill.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж