Оросын загвар өмсөгч Ирина Шейк Британийн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Брэдли Куперээс салсан тухайд анх удаа ам нээжээ. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа "хувийн амьдралынхаа тухай дэлгэхгүй" гэсэн зарчмаа анх удаа зөрчсөн байна. Ирина Шэйк "Миний бодлоор ямар ч гүн гүнзгий харилцаанд сайн, муу холилдон оршдог. Энэ нь бидний мөн чанар юм. Хоёр “сайн” хүн заавал гайхалтай хос болох албагүй. Бид бие биенийхээ хажууд байсан нь л азтай гэж би бодож байна" хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр өрх толгойлсон эмэгтэйн амьдрал тийм ч амар биш гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа өгүүлсэн байна. Ирина "Ганц бие ээж, ажил хийдэг эмэгтэйн үүрэг хоорондын тэнцвэрийг олоход хэцүү. Надад итгээрэй. Унтаж сэрээд "Бурхан минь, юу хийх вэ" гэж бодох өдрүүд надад байдаг” гэжээ.
Иринаг дөнгөж 14 настай байхад аав нь өөд болж, тэрбээр “Одоо миний хувьд гэр бүлээ асрах ээлж ирлээ. Би хэзээ ч гэрлэхгүй” хэмээн өөртөө тангараглаж байсан аж.
Хэт бие даасан байдал нь хувийн амьдралд нь нөлөөлдөг гэж Ирина үздэг байна. Тэрбээр “Би үргэлж хүчтэй байсан, юу хүсч байгаагаа мэддэг байсан. Хэрэв хэн нэгэн миний амьдралаас явсан л бол үүрд хагацсан гэсэн үг. Би маш олон хүн миний гадаад хүйтэн төрхөөс эмээдэг гэж боддог. Гэвч энэ “баг”-ны цаана эмзэг, уяхан нэгэн нуугдаж байдгийг цөөхөн хүн мэдэх байх” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: VOGUE
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ