Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхитэй 6 бүс байдаг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхитэй 6 бүс байдаг

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхитэй 6 бүс байдаг

Одон орон, геофизикийн судалгааны төвийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхитэй зургаан бүс байдаг аж.

Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг шинээр баталсантай холбоотойгоор Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэл нар өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ энэ тухай ярилаа.

Тодруулбал, Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан газрыг идэвхитэй бүсээр тооцож байна.

Үүнээс хамгийн ойрхон нэгж талбар болох Гүнжийн хагарал нь 10-20 км сунаж тогтсон байдаг бөгөөд энэ хэсэгт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтайг судалж тогтоожээ. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсээр Эмээлт орчмыг мөн нэрлэж байна. Энэ хэсэгт тогтсон хагарал 35 км сунаж тогтсон байх ба 6,5-7 мангитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэв.

Цаашилбал, Хустайн хагаралын хувьд 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөх, Авдрантын хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитудын хүчтэй газар хөдлөх, Шархайн хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэнэ. Мөн 90 км урт сунаж тогтсон Мөнгөн морьтын хагарал орчимд 7 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэж Одон орон, геофизикийн судалгааны төвийн судлаачид үзжээ.

Хамгийн сүүлд Ховд аймгийн Ар хөтөлд үүсээд байгаа газар хөдлөлт судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь энэ хэсэгт он гарсаар 2000 орчим удаа газар хөдлөлт тоологджээ.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөө орон нутагт 3,5 магнитуд ба түүнээс дээш хүчтэй байвал мэдээлэх, Улаанбаатар хотын орчимд 4,5 магнитуд ба түүнэээс дээш хүчтэй газар хөдлөлт болвол сэрэмжлүүлэх ажил хийгддэг юм байна.

Т.ДАВААНЯМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-21 150.129.141.33

sharhai gej xaana bdgiin

Зочин 2015-10-21 122.201.21.73

Туулын хагарлыг яагаад ярьдаггүй юм бол, яг хотын урьд захаар нь өнгөрдөг байт*****

Зочин 2015-10-21 203.194.114.29

Зев хее, Хедлеед бай. Хэдэн шуналтангууд Туул голын эрэг бараадсан биздээ. Ингэхэд, байгал дэлхий еерийн хуультай байдгийг малнууд ойлгох цаг нь болсныг сануулж байна. Байгалийг захирч бус, харин Байгалтайгаа зохицож амьдрах хэрэгтэй гэж агуу хумуус хэлдэг. Дураараа дургидаг монголчуудад сануулга егехед илуудэхгуй.