ШШГЕГ-тай хамтран ажиллахаар болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ШШГЕГ-тай хамтран ажиллахаар болов

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-тай хамтран ажиллахаар болов

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар өнөөдөр цахим мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

ШШГЕГ-ын харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хэсгүүд төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн талаарх холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авахдаа албан бичгээр хүсэлт гарган авч байгаа нь багагүй цаг хугацаа алдаж, тодорхой хэмжээний зардал гардаг аж.

Энэхүү гэрээг байгуулж, хамтран ажилласнаар Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, шаардлагатай мэдээллээ онлайнаар солилцох, түргэн шуурхай байдлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цаг хугацаа, ажлын ачааллыг багасах боломж бүрдэхээс гадна, шуудан холбоо, бичиг хэргийн зардал буурах ач холбогдолтой гэв.

Л.ХАЛИУ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ойлгохоо болилоо 2015-10-21 112.72.13.43

Тэртээ тэргүй төрийн байгууллагын үүрэг шүүдээ Билэгтэ. Гадын байгууллагууд биш дээ ямар хамртарч ажиллана ч гэх шиг, энэ төрийнхөн ер нь яачихсан юм бэ эргүү тусчихаа юу. Баярсайхан Батцэрэг 2 бас яамдуудаа хамтар ч ажиллахаар боллоо гээд гэрээ зураад байсан. Нэг кабинет биш юмуу