Дулааны шугамыг 5.2 тэрбум төгрөгөөр засна

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Дулааны шугамыг 5.2 тэрбум төгрөгөөр засна

Энэ онд Улаанбаатар дулаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 5.2 тэрбум төгрөгөөр дулааны шугам сүлжээнд засвар хийхээр болжээ. Энэ талаар  тус компанийн инженер эдийн засгийн хэлтсийн дарга Л.Амарбатаас тодрууллаа.
-Энэ оны тавдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15 хооронд Улаанбаатар хот орчимд 10 газарт их засвар хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ажил графикийн дагуу явж байгаа бөгөөд долоон газарт их зогсолт хийж засвараа дуусгаад байна . Одоогийн байдлаар 15,16 дугаар  хороолол, Халдвартын эмнэлгийн ойр орчимд, зургадугаар бичил хороолол,  нэг хоёрдугаар 40 мянгат, 220 мянгат, Үйлдвэрийн районы хэсгийн усыг хаан засварын ажил явагдаж байна. Эдгээр ажлын дараа Төв номын сангийн орчим, Улаанбаатар зочид буудлын орчим, Багшийн дээд, Төв бассейн, тавдугаар хороолол, Цирк, Нисэх, аравдугаар хорооллын дулааны шугамын засварын ажил эхлэх бөгөөд тэр үед дээрх газруудын халуун усыг түр хугацаагаар хаана гэлээ.
Дээр дурьдсан газруудаас өөр газарт дулааны шугам сүлжээнд доголдол гараагүй хэвийн байгаа аж. Зам засвараас шалтгаалан адулааны шугамын засварын графикт жаахан өөрчлөлт гарсан боловч засварын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явж байгаа ажээ. Энэ зуны хувьд цаг агаар маш их халуун байгаа учир шөнийн цагаар голдуу засварын ажлаа хийж байгаа аж.
                                                                                            Б.Өсөхбаяр    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж